Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвараас зугтаасан Леонель Месси 33 сая евро төлнө

Манай гаригийн нэртэй хөлбөмбөгч Лионель Месси татвараас зугтаасныхаа төлөө Испанид 33 сая евро төлөх болжээ. Хөлбөмбөгч Месси, түүний эцэг Хорхе нар 2007-2009 онд төлөх ёстой байсан 4,1 сая еврогийн татвараа төлөөгүйн улмаас энэ зөрчлийнхөө төлөө өнөөдөр 33 саяыг төлөх болсон нь энэ.
Мессигийн хэргийг энэ сарын 17-нд хэлэлцэж ийм шийдвэр гаргахад Месси өөрөө санхүүгийн энэ асуудлаа зохицуулах  завгүй, Бразильд болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийн довтлогчоор оролцож яваа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан