Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уныг устгаж байгаа тухай кино гарах нь

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг устгаж байгаа тухай кино Холливудад хийж байгаа нь АНУ ухаангүй, хариуцлагагүй байгааг харуулж байна гэж БНАСАУ-ын удирдагчид үзэж байна. Хэдийгээр Ким Чен Уныг алж байгаа тухай гарах “Ярилцлага” гэдэг инээдмийн кино дэлгэцэнд гараагүй ч үүнд дургүйцэж байгаагаа умардын удирдагчид ингэж илэрхийлжээ.
Британийн Тhe Telegraph сонинд бичсэнээр бол Холливудын энэ кинонд Жеймс Франко, Сети Роган нарын тоглосон телевизийн нэгэн шоу хөтөлбөрийн хөтлөгчид умардын удирдагчаас ярилцлага авахаар БНАСАУ-г зорих юм байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дүрд солонгос гаралтай жүжигчин Рэндалл Парк тоглох гэнэ.
Телевизийн хөтлөгчид зөвхөн ярилцлага авахаар биш өөрсдийн ажилладаг америкийн тусгай албаны даалгавраар умардын удирдагчийг устгах даалгавартай явж байгаа тухай гарах юм байна.  
Умард Солонгосын тэргүүний  албан ёсны бус төлөөлөгч, The Centre for North Korea-US Peace компанийн гүйцэтгэх  захирал Ким Мен Хол хэвлэлд өгсөн ярилцлагадаа удирдагч Ким Чен Ун энэ киног ирэх аравдугаар сард худалдаанд гарахаас нь өмнө үзэхээр төлөвлөж байгаа гэсэн байна. Тэрээр ярилцлагадаа Жеймс Бондын тухай британийн  цуврал кино бол Холливудын  аллага, хүчирхийлэлтэй кинонуудаас хамгийн сонирхолтой нь гэж дурджээ. Ким Мен Хол бас “Ярилцлага” гэдэг энэ шинэ кино АНУ-гаас Ирак, Афганистан, Сири, Украинд явуулж байгаа улс төрийн бодлогын жинхэнэ сурталчилгаа болно гээд  америкчууд өөрийнхөө ерөнхийлөгч Жон Кеннедиг алсан гэдгийг ч дурджээ.
Ким Мен Холынхоор бол америкийн тусгай алба өнөөгийн ерөнхийлөгчөө ч алахаас буцахгүй, тэгэхээр Барак Обама болгоомжтой байх хэрэгтэй гэсэн байна.
“Ярилцлага” кино хэдийгээр гарч амжаагүй байгаа ч мэргэжлийн кино шүүмжлэгчид, веб ашиглагчдаас ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. Өнөөгийн  дэлхий дахины уур амьсгал дунд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг алж байгаа кино хийх нь дэлхий дахин, болон барууны хооронд харилцаа улам хурцдах шалтгаан болж магадгүй хэмээн тэд шүүмжилж байна.

0 Сэтгэгдэл
хайран сайхан хүнийг минь яах нь вэ
Uu za za
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан