Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга байсан Ц.Батбаяр, Т.Билэгт нарт холбогдох хэрэг шүүхэд шилжив

Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко­мис­сын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг ал­бан тушаалын байдлаа ур­­вуу­лан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өр­гөө” зочид буудалыг та­тан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ком­па­нийн өмчлөлд шил­жүү­­лэн, улмаар уг компа­нийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компа­нийн охин компани болгон шил­жүүлэн үрэгдүүлж, Нийс­лэлийн өмчид онц их хэм­жээний хохирол учруул­сан гэмт хэргийг гардан үйлд­сэн хэрэгт буруутгаж бай­на.  Мөн Нийслэлийн өм­чийн харилцааны газрын өмч хувьчлалын хэлтсийн дар­га  бөгөөд өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэг­лэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая 724 мянган төг­рө­гийн үнэтэй  Сэргээн засах клиник эмнэлгийг үндэс­лэл­гүйгээр 256 сая 771 мянга 500 төгрөгөөр буюу бага үнээр тог­тоон хувьчилж, нийс­лэ­лийн өмчийг үрэгдүүлж, 360 сая 736 мянга 300 төгрөгийн буюу онц их хэмжээний хохи­рол учруулсан хэмээн Прокурорын газраас шал­гаж байна.  Түүнчлэн Нийс­лэлийн засаг дарга бө­гөөд Нийслэлийн өмч хувьч­лах комиссын дар­гын албан тушаалд бай­сан Т.Билэгтийг албан тушаа­лын байдлаа урвуулан ашиг­лаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар Н.Энхбаярын  төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани, Д.Чулуунбаатар нарын нэ­рээр хувьчилж, улмаар Н.Энх­баярын үүсгэн байгуул­сан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байна. Тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 16-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурлын тов гараагүй байна.
Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан