Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НААДМЫН ХӨТӨЛБӨР

ТУЛГАР ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808,  АРДЫН ХУВЬСГАЛЫН
93 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР
 
7 дугаар сарын 7. Даваа

 
9.00-19.00 - Урианхай сурын харваа - Сурын талбайд
 
7 дугаар сарын 8. Мягмар

 
9. 00-18.00 - Буриад сурын харваа - Сурын талбайд
 
7 дугаар сарын 9. Лхагва

 
9. 00-19.00 - Хүүхдийн сурын харваа - Сурын талбайд
 
7 дугаар сарын 10. Пүрэв
 
8.00-11.00 - Хязаалан насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
 
08.00 - Шагайн харвааны хэсгийн харваа - Шагайн асарт
 
10.30 - Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг - Сурын талбайд
 
10.00-11.00 - Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол - Их эзэн Чингис хааны  талбайд
 
12.00-12.30 - Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх  ёслол - Их эзэн Чингис хааны  талбайд
 
14.00-16.20 - Шүдлэн  насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
14.30-18.30 - Үндэсний сурын хана харвааны дунд өрөг - Сурын талбайд
 
15.00,18.00 - Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хүндэтгэлийн концерт - Соёлын төв өргөөнд
16.00-19.00  Холч морьдын уралдаан - Хүй долоон худгийн бага цагаан хөтөлд
 
20.00 - Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол - Төрийн ордон
 
7 дугаар сарын 11. Баасан

 
8.00-11.20 - Азарганы уралдаан - Хүй долоон худагт
 
10.00 - Шагайн харвааны хагас шигшээ харваа - Шагайн асарт
 
10.00 - Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
 
11.00 - Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 - Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
 
11.20 - Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /
11.30  - Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа - Шагайн асарт
 
12.30 - Шагайн харвааны хагас шигшээ харваа - Шагайн асарт
 
13.30-14.00 - Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа - Сурын талбайд
 
14.00 - Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / - Хүй долоон худагт
                                   
14.00-16.20 - Их насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
 
14.30-16.30 - Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг - Сурын талбайд
 
 
16.30-20.00 - Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг - Сурын талбайд
 
20.00-23.00 - “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн - Их эзэн Чингис хааны талбайд

23.00 - Баяр наадмын ёслолын буудлага - Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,  7-н буудал орчим
 
7 дугаар сарын 12. Бямба
 
7.00-9.20 - Соёолон насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
 
8.00 - Шагайн харвааны  шигшээ харваа - Шагайн асарт
 
11.00-13.00 - Дааганы уралдаан - Хүй долоон худагт
 
 
12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг - Сурын талбайд
 
12.30 - Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол - Шагайн асарт
 
13.40-14.00 - Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа - Сурын талбайд
15.20-15.30 - Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

16.10-16.40 - Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
 
17.25-17.45 - Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
 
 
18.45-19.00 - Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
 
19.05-19.35 - Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
 
19.40-19.55 - Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
 
19.55 - Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
 
20.00 - Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
 
20.00 - “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт - Их эзэн Чингис хааны талбайд
 
УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Ням. Хүй долоон худаг


7.00-9.20 - Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан                                                                                                   
 
11.00-13.00 - Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
 
13.00-13.05 - Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.
 
13.00-16.00 - Жороо морины тойргийн уралдаан
 
13.05-13.20 - Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
 
 
14.20-14.30 - Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
 
14.00-16.00 - Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

 
15.20-15.30 - Урлагийн тоглолт

 
16.30-16.40 - Урлагийн тоглолт
 

17.00-17.30 - Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
 

18.20-18.40 - Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
 
18.40 - Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.
 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан