Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

48 хүн 97 метрийн өндөр цамхаг дээр гацжээ

АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотын SeaWorld цэцэрлэгт хүрээлэнгийн 97 метр Skytower цамхгийн цахилгаан шат нь гэмтсэнээс орой дээрх ажиглах талбай дээрээс нь хотыг үзэж байсан 48 хүн тэндээ гацаж орхижээ. Цахилгаанчид, шатны мэргэжилтнүүдийг ирэх хүртэл аялагчид дөрвөн цагийн турш ажиглах тавцан дээр байцгаалаа гэж CNN агентлаг мэдээллээ.  
“Зочдоос хэн ч нэрвэгдээгүй, цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд тэдэнтэй байнга холбоо барьж байсан. Паркын хоёр ажилтан дээш гарч тэнд саатсан хүмүүст цэвэр ус өгч байсан” гэж эндхийн албаны хүн ярьжээ. Skytower цамхаг нь аялагчдыг 97 метрийн өндөр дэх ажиглах тавцанд  гаргадаг том цахилгаан шаттай юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан