Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НААДМЫН НЭЭЛТИЙН ТАСАЛБАР 16000-24000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдаж, наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. Долдугаар сарын 11-ний 11:00 цагт эхлэх баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэж байгаа юм. Наадмын нээлтийн тасалбарыг долдугаар сарын 6-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассаар худалдаалахаар болжээ. Үнийн тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16000, 20000, 24000 төгрөг байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан