Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бейонсе хамгийн нөлөө бүхий одын жагсаалтыг тэргүүллээ


Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн нөлөө бүхий одуудын жагсаалтыг дуучин Бейонсе тэргүүллээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд 95 шоу концерт тоглож, дунджаар нэг концертоос 2,4 сая доллар олсон юм байна. Үүний зэрэгцээ дуучин маань H&M и Pepsi компанитай байгуулсан гэрээнээсээ багагүй орлого олдог байна. Дуучин бүсгүй 2013 оны зургадугаар сарын 1-нээс 2014 оны зургадугаар сарын 1 хүртэл нийтдээ 115 сая долларын орлого олжээ.
Бейонсегийн нөхөр рэпер, продюссер Jay-Z өнгөрсөн жилийн хугацаанд 60 сая долларын орлоготой ажиллаж энэ удаагийн жагсаалтад зургадугаар байрт шалгарсан байна.
Сагсан бөмбөгч Леброн Жеймс 72 саяын орлогоороо хоёрдугаарт орсон бол 620 саяын орлоготой рэпер Dr. Dre гуравт жагсчээ.
Өмнөх оны тэргүүлэгч телевизийн хөтлөгч Опра Уинфри энэ удаа 82 саяын орлого олж дөрөвдүгээр байрт орсон байхад тавдугаарт бас л телевизийн хөтлөгч Эллен Деженерс жагсчээ.
Форбес сэтгүүл энэ жагсаалтыг гаргахдаа одуудын тайлангийн хугацаан дахь орлогоос гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сүлжээнд нийтлэгдсэн байдлыг нь бас харгалздаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан