Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“PLAYTIME-2014” наадмын тасалбарыг үнэгүй хүргэж өгнө

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ойн  хүрээнд “PLAYTIME 2014” амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдана.

Энэ жилийн “PLAYTIME 2014” наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Hi-Fi рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000, хоёр өдрийн тасалбарыг 45,000, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000, хоёр өдрийн тасалбарыг 55,000 төгрөгөөр авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000, хоёр өдрийн тасалбарыг 60,000 төгрөгөөр худалдаалах юм. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан