Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт хар тамхины наймааны 22 гишүүнийг устгажээ

Мексикийн өмнө нутгийн Мехико мужийн Тлатлайа районд  засгийн газрын цэргүүд, хар тамхины наймааны гишүүдийн хооронд буудалцаан болох үеэр хууль зөрчигчдөөс 22 хүнийг нь устгасан байна. Эргүүл хийж явсан армийн дайчид хар тамхины наймаачидтай гэнэт таарч буудалцах үеэр цэргийн нэг албан хаагч шархадсан гэж хэвлэлүүд мэдээллээ. Цэргийнхэнтэй буудалцсан хар тамхичид “Ла Мичоакана” бүлэглэлийн гишүүд байсан байна. Хэргийн газраас 11 гар буу, 24 автомат буу олжээ. Гэмт хэргийн “Ла Мичоакана” бүлэглэлийн удирдагчдын нэг Насарио Морена бас үүний өмнө Мехико мужийн баруун нутагт цагдаагийн хэсэгтэй буудалцах үеэрээ амь алдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан