Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Эрхэм журмын нөхөр Та саяхан МоАХ-ны дарга Х.Баттулгыг дуудан уулзаж, телевиз дүүрэн “ажил хэрэгч” загналаа.
Таныг шоудаж сүржигнэхээс өмнө Засгийн газар яаран мэдэгдэл гаргасан нь өөр хоорондоо учир зүйн шалтгаантайх биз ээ.
Бидний хэсэг залуус Монголын Оюутны Холбоог одоогийн УИХ-ын гишүүн М.Зоригт удирдах үед Нэгдмэл Монгол Улсын төлөө амиа золин зүтгэсэн Дэмчигдонров вангийн нэрээр нийгэмлэг байгуулан 1991 оны арванхоёрдугаар сард цус махны тасархай, угсаа гарал нэгт Өвөр монголчуудын хүний эрхийн зүтгэлтнүүдийг шоронгоос суллахыг шаардаж БНХАУ-ын Элчин Сайдын Яамны өмнө долоо хоног хөр цасны хайрууд суулт хийн, дэмжсэн 3000 шахам хүний гарын үсгээ НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарт ноён төлөөлөгч К.Кумадогоор дамжуулан илгээж, басхүү Элчин Сайдын Яамны бетонон хашаан дээр “Монгол Улсын хил Цагаан хэрэм” хэмээн хар лакаар сийлж билээ.
Тэгэхэд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар мөн л сандарч “Хөрш орны харилцаанд сэв суулгах нь” хэмээн мэдэгдэл гаргасан.
Түүх хуучраагүй байна. Бид туйлшраагүй, хийрхээгүй ээ. Харин түүхээ сануулах гэж, даяаршлын ертөнцөд тэсч үлдэх монгол дархлаагаа сайжруулах гэж л оролдсон.
1992 оны зун Байгаль нуурын хөвөөнд зохиогдсон Дэлхийн монгол туургатан Оюутан залуусын II Их наадмын үеэр Өвөрмонгол ахан дүүс маань “СНINA” гэсэн хаягнаас татгалзаж охид нь уруулын будгаар бодит угсаагаа тод бичиж, Оросуудад автобуснуудынхаа дугуйг хутгаар сийчүүлэн хагалуулснаа тоолгүй, дэлхийн монгол залуусын соёл, спорт, оюуны орон зайг тэлэх, нэгдмэл болгохыг зүтгэж байхад Таны “Харвардчин” гэгдэх түнш С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар охид эргүүлсэн эсвэл айж нуугдсан түүх саяхных.
Бид бас Баргужины буриад, Улаан-Үдийн цагдаа Николай Пиноевыг Төвдийн Далай ламын айлчлалтай холбоотойгоор хилсээр гүтгэснийг шалгаж суллахыг оросуудаас шаардсан. Тэгэхэд гэр бүлээрээ Хятадын тусгай албанд урхилагдах шахсан Н.Багабанди Ерөнхийлөгчийн өндөр сэнтийгээсээ ярвайж хандсан ч хачирхалтай нь эзэн Чингисийн одонгоор мялаалгасан.
Цухас дурдахад бидний байгуулсан “Хунтайж Дэмчигдонров” нийгэмлэгийг оноосон нэрээр нь улсын бүртгэлд бүртгэхээс унжсан хүн бол бас л урд зүгийнхэнд онилогдсон өнөөх л Ц.Нямдорж. Ойрхноос улбаалвал 1911 оных шиг одоо ч өмнөд хөршийн санаархлыг Монгол төрийн бодлогод шигтгэхийг оролдогчид хүчирхэгжсээр, өөрийн мэдэлгүй даган баясагчид олширсоор, түмнийг үл ойшоон түйтгэр дагуулах цөөнгүй хууль санаачилж, батлуулахыг улайрцгааж байна. Эдийн засгийг өөд татах нэрээр үндэсний аюулгүй байдлыг доргиох үйлдлүүд гаарлаа.
Үнэндээ Монгол Улсын тусгаар тогтнол өнөөдөр ноцтой хэврэгшсэн.
Хүрэн баавгайн савраас цоохор пандагийн саварт монголчуудын хувь заяа маш богино хугацаанд шилжчихлээ гэж олон үзүүлэлтээр дүгнэж болно. Жирийн иргэд биднээс илүү Танд тал бүрийн мэдээлэл байх ёстой. Арай ч 25 жилийн өмнө анд С.Цогтсайханыхаа дуулсан “Цаасан малгай”-г өмсчихөөгүй байлгүй дээ. Ямбалдаг ордноосоо гараад хэдхэн зуун метр газарт түм түжигнэх Зуун айлын орчмоор яваад үз.
“Тусгаар тогтнолоор улс төр хийдэггүй” гэж Та “ухаантлаа”. Тэгвэл яах гэж тэртээ 1990 онд Кремлээс салж тусгаар тогтнолоо мөн чанараар нь сэргээхийн төлөө Та хоолойгоо цахирттал монголчуудаа уриалсан хэрэг вэ?!
Монголчууд халуун цустай. Тэр цус нь бодит мэдээллээр баяжвал улам л халуунаар лугшина.
Энэ ч үүднээс өөрийн боломжоо ашиглан монгол хүний үүргээ биелүүлсэн Х.Баттулгад Та хахир хандах эрхгүй ээ!!!
“Даяаршиж буй ертөнцөд Монголоо өмөөрдөг шинэ үе үлдээе” гэж Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр зүгээр ч ам алдаагүй биз. Та бидний хамтдаа зүтгэж босгосон Ардчилсан намын удирдлага өнөөгийн өнгөнд үзэл баримтлалаа мөрддөггүй, дүрэм журмаа сахидаггүй, ёс суртахуунгүй, мөнгөнд хүлэгдсэн нөхцөлд яаж холыг харж, түмэн олноо сайн зүг тууштай хөтлөх билээ.
Монголчуудын түүхийн гашуун сургамжийг Ардчилсан засаг үргэлжлүүлнэ гэдэг туйлын гутамшиг биш гэж үү. Хэрэв үнэнд гүйцэгдэж, үе нь өнгөрсөн Ардын нам дахивал хатангишил л авчирна. Эв нэгдэл гэдэг механикаар бүрддэг, бүрдүүлдэг эд биш ээ.
Таны өнгөц дүгнэснээр монголчууд өнгөн дээрээ хуваагдсан мэт харагдавч ачир дээрээ мэдлэгжих процесс тэлж байна. Түүхээ бодит мэдлэгээр ухаарвал л бид эвлэнэ, хожно.
Хэдий нүгэлтэй ч Монгол төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нарт үлдээв” хэмээсэн гэрээслэлийг Танд сануулъя.!!!
Хэдий гундаж яваа ч Монгол ах дүүсдээ нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевын “Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөгөөр удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс” хэмээснийг сануулж, омогшуулъя.

Сэдэдийн Эрдэнэцогт, Дашдоржийн Рэнцэнтавхай, Цэдэндоржийн Мөнхтөр, Лхасүрэнгийн Батжаргал
/Жич: Биднийг олох амархан /
2014.07.01

0 Сэтгэгдэл
minii Baliin tolgoi hag cohi gej hujaanuud bichij baisanch hag cohij chadaagyi yum shy harin orsuud tolgoig ni zaligsan yum!!!!
mongolchuudiig 1911onoos orsuud alj horduulj ehelsen udalgyi 1937onoos aimaglan ustgaj ehelsen yum bilee
teriig ni bid bygd medne MANAN gej bylgem bii ted yaj 4jilee ongrooh ve yaj ahiuhan ideh ve gedeg harin ednii dund hujaagiin gar hol bologchid ni yaj ednii baylgiig baij boloh hamgiin hymd yneer uragsh ni zoolgoh ve gedeg
serdgee sercheed harin tord garsan hed ni hariihnii gar holiin hymyyseer dyyrsniig haraad heleed margaad baigaan busu
Mongolchuud sereh tsag boljee.
serdgee sercheed harin tord garsan hed ni hariihnii gar holiin hymyyseer dyyrsniig haraad heleed margaad baigaan busu
элбэг ч үнэхээр зальтай худалч луйварчин байж. 24 жил ард олны тархи угааж төрийг дампуурууллаа. алтангудастайгаа хамт зайл.
teriig ni bid bygd medne MANAN gej bylgem bii ted yaj 4jilee ongrooh ve yaj ahiuhan ideh ve gedeg harin ednii dund hujaagiin gar hol bologchid ni yaj ednii baylgiig baij boloh hamgiin hymd yneer uragsh ni zoolgoh ve gedeg
elbegee eronxiilogch xarin zob medeelel ogson, xumuus yagaad buruutgaad baigaa yum be, bid ukrain shig bolox uu tegeed, xajuud ailaa zugeer baixad ni odood baibal ontsgui shuu dee, gadaad bodlogo deer xamaagui duugarch boloxgui,, mongolchuud bid uxaantai baix estoi, bugd ex oronoo gesen setgeltei baigaa, gexdee bid xeterxii xyrtsatgaj boloxgui ee, xereb eronxiilogch ulaim tsaim battulgiin tald orbol estoi nogoo xujaa nar chiin boon dalim bolno shuu dee,
Amjilt xvsie ta buxend. Zuv xeljee
1921 onoos ehlen Orosuud Mongoltoi holbogdson. Ene uyees ehlen Orsuud mongolchuudiin hamgiin sor bolson humuusiig yaj aldag bsan tuhai medeh uu... hudlaa surjignesen eh oronchid hyatadiin esreg l bval eh oronch boldog gej jijig bodoh yum...
mongolchuudiig 1911onoos orsuud alj horduulj ehelsen udalgyi 1937onoos aimaglan ustgaj ehelsen yum bilee
anhnaasaa l xudalch bsan bid yamar xun songoj bgaagaa xojimdoj oilgoh yumdaa
Монголууд агуу үндэстэн гэдгээ мартаад бна, түүх уншихаар монгол бол агуу дээд үндэстэн гэдэг нь маш тодорхой болдог. дэлхийд монголчууд хүрсэн газартай ялж байгаагүй газар нутаг нэгээхэн ч үгүй юм билээ. өөр ямар ч улс үндэстэй ингэж чадаагүй байгаа. монгол хүн монгол улсаа хөгжүүлнэ шаахайны мөрийг бүү монгол нутагт гарга
Хамгийн их уншсан