Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАР ШУУРГА



ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭЭД ШУДАРГА ҮНЭН, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ХАР ШУУРГА ДЭГДЭЭЛЭЭ

Г.ЖАМЬЯН  (Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн)






Саяхан телевизээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэг цацагдаж олон түмний анхааралд хүрлээ. Энэ нэвтрүүлгийг манай урдаа барьдаг сэтгүүлчид найруулж, эвлүүлж, олон түмэнд бодит байдлаар хүргэснийг та бүхэн санаж байгаа байх. Нэвтрүүлэгт манай улсын экс Ерөнхий сайдаас эхлээд салбар салбарын нэр хүндтэй, олны танил хүмүүс оролцож үгээ хэлсэн. Харахад, төмөр замын цариг тойрсон яриа шиг боловч Монгол Улсын өнөөгийн дүр зураг, тусгаар тогтнолоо хэрхэн алдахад хүрээд байгааг дан баримтаар шүүмжлэн харуулна билээ. Монгол Улс өнөөдөр ардчиллын баг өмссөн хэдэн хүнд хөтлөгдөөд буруу замаар явж байгааг хүн болгон мэддэг, өөр хоорондоо шивнэлдэж ярьдаг  хэрнээ, энэ нэвтрүүлэг шиг илэн далангүй, шударга үнэнээр дэлгэн тавьж чаддаггүй л дээ. Эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зоригтой дуугарсан олон аавын хүү шоронд тарчилан зовж байгаа. Үүний тод илрэл нь, эрх баригчдын гар хөл болсон Улсын дээд шүүхийнхэн саяхан, иргэний хөдөлгөөнүүдийн удирдагч Мөнхбаяр нарын хэргийг хэвээр үлдээсэн явдал юм.
“100 чухал сэдэв” нэвтрүүлэг эрх баригчдын эмзэг газрыг олоод хатгачихжээ. Их бухимдаж, айсан хүн адуу үргээнэ гэгч болоод байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар яаран мэдэгдэл гаргаж уг нэвтрүүлгийг цацсан телевиз, сэтгүүлчидтэй хариуцлага тооцохоор заналхийллээ. Үнэнийг нь хэлчихээр яасан их уурлаж бачуурна вэ!
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, уг нэвтрүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгыг дуудсан байв. Би бодохдоо, Ерөнхийлөгч маань УИХ-ын гишүүн, Монголын ардчилсан холбооны ерөнхийлөгчтэйгээ зөвлөж ярилцах зүйл гарч дээ гэж бодсон. Ноцтой хэрэг явдлуудад холбогдсон хэрнээ сандал ширээтэйгээ зууралдаад байгаа сайд дарга нарт үлгэр дууриалал үзүүлэн ганцаараа “давхар дээлээ” тайлсан хэмээн баяр хүргэх юм байх гэж бодлоо. Тэгсэн чинь үг сүггүй загнадаг байгаа. “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцон шудрага үнэнийг дэлгэн тавьсаных нь төлөө “хатуу донгодож” байгаа юмсанж. “Өнөөх шударга үнэнийг дээдлэнэ” гэсэн уриа лоозон өргөн гарч ирсэн Ерөнхийлөгч маань Засгийн газрын бусармаг бодлоготойгоо эвлэрээд зогссонгүй, шударга үнэний дуу хоолой болсон хэвлэлийн эрх чөлөө рүү “хар шуурга” дэгдээдэг байгаа.
Тэрээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж нэг зүйлийг хэлье. Олон нийтэд юм үзүүлнэ, айлын хоймороос ярина гэдэг бол онцгой хариуцлага шүү. Нэг хэсэг хүмүүс зочид буудлын арын өрөөнд цуглаж хийгээд түлхэж байгаа нэвтрүүлгийг гаргаж л байдаг.
Тэнд менежер, захирал гэж хүмүүс бий байх. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг нь хэн бичсэн, хэн санхүүжүүлсэн юм, хэн зургийг нь авч монтажилсан юм. Хэн ар талд нь санаачилж байгаа юм. Энэ бүхэн нээлттэй байх ёстой. Үнэхээр эх оронч хүмүүс юм бол нэрийг чинь хармаар байна. Тухайн телевизээр гарах ёстой хөтөлбөр гэнэт өөрчлөгдөөд оронд нь тэр нэвтрүүлэг ямар учраас гарсан гэдгийг хариуцлагатайгаар ил болгох хэрэгтэй” гэхчлэн айлдсан байх юм.
Олон түмэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ айлд­варыг сайн ажиглаж байгаа. Дор бүрнээ тунгаан ярил­цаж байна. 1930-1940-өөд оны үед Маршал Чойбалсан, прокурор Жамбалдорж нарын;  1950-1960-аад оны үед Ю.Цэдэнбал, Н.Лувсанравдан нарын хэлж ярьж, тулгаж байсан үгсийг яах аргагүй санагдуулж байгаа биз! “Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой”, “Хэн ар талд нь санаачилж байгаа юм”, Нэрийг  чинь хармаар байна”,... гэхчилэн заналхийлж байгаа нь өнгөрсөн хар шуургуудын үргэлжлэл гэмээр сонсогдож байна хэмээн хүмүүс битүүхэндээ шивнэлдэж эхэл­лээ. Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж гэгч хүн хоёр удаагийн сонгуулиар ширүүн үсийг нь дотогш нь харуулаад өмсчихсөн байсан дээлээ одоо эргүүлээд нөмөрчихлөө гэх хүн ч таарч л байна. Энэ яахав, монголчууд хүнээ таньж байгаа нь энэ.
Асуудлыг өдөөгч, төмөр замын царигийн талаар би Монголын төмөр замд насаараа зүтгэж, ерөнхий инженер гэдэг өндөр албыг нь олон жил хашсан, гавьяат тээвэрчин, доктор профессор Ж.Нямаа гуайтай уулзаж ярилцлаа. Ж.Нямаа гуай “Өргөн, нарийн царигийн хувьд бол энгийн өчүүхэн асуудал. Үүний цаана улс төрийн бодлого, цөөн хэдэн хүний амин хувийн ашиг сонирхол л яваад байгаа юм. Гол нь өнөөгийн удирдлагууд маань нарийн царигтай /Хятадын/ төмөр замаар газрынхаа эрдэс баялгийг маш богино хугацаанд, хямдханаар гадагшаа зөөж дуусгах бодлого явуулаад байна. Монголыг 60 жил тэжээгээд цаашид ч үнэ цэнээ алдахгүй байх төмөр зам бол өргөн царигтай төмөр зам яалтгүй мөн. Дорноговийн Сайншандаас зүүн хязгаар хүртэл өргөн царигтай, төмөр зам тавьчихаад Монголын эрдэс баялгийг Орос, Хятад төдийгүй, далайн гарцтай орнуудаар хаа дуртай газраа хүргэх боломж бий. Цариг солиход их алдагдал гарах юм шиг худал сурталчилгаа явж байна. Би УБТЗ-ын ерөнхий инженер байхдаа Монголд анх удаа Замын-Үүдийн, вагоны ачааг шилжүүлэн ачих байгууламжийг үнэ төлбөргүй бариулсан хүн. Японы нөхөд маань буцалтгүй тусламж олгоод, оросууд доор нь барьчихсан шүү дээ. Энэ бол асуудал биш. Монголын эрдэс баялгийг Хятадын нарийн царигаар, олон боомтоор гадагш нь хямдхан гаргаж хувийн ашиг хонжоо хайх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн л явуулга. Үүнийг  ард түмэндээ ойлгуулах гэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бүтээгчид буруугүй гэж би бодож байна” гэсэнсэн. Ер нь, учир мэдэх хүмүүсийн бодол санаа  үүнтэй их төлөв нийцэж байх шиг байна.
Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгч, эрхэм гишүүн Х.Бат­тул­гыг дуудаж уулзаад “Бид хагаралдахгүй, нэгдэх ёстой, тодорхой хэдэн сэдэв бий. Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй. Яагаад гэвэл улс төр өөрөө хагарал үүсгэдэг учраас эдгээр сэдвүүдээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх ёстой” гэж сайхан айлджээ. Тэгвэл “100 чухал сэдэв” нэвт­рүү­лэгт хэдэн хүн оролцож үзэл бодлоо илэрхийснээр мон­­голчууд хагаралдчихав уу гэвэл түүн шиг худлаа юм байх­гүй.
Монголчууд хагаралд­да­гаа аль хэдийнэ хага­ралд­чихсан. Өнөөдөр нам эвслээрээ, нутаг орноороо, үндэс угсаагаараа, хот хөдөө­гөөрөө, баян хоосноороо өч­нөөн хуваагдчихсан бай­на. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг, бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байгаа Ардчилсан намын удирдлага гэдгийг улсын Ерөнхийлөгч хүн олж харах л учиртай. Хууль шүүхийн байгууллага нь цөөн хэдэн эрх баригчдын хараат болчихсон ийм нийгмээ олж харахгүй байж, телевизийн нэг шудрага нэвтрүүлэг рүү үгээ олж ядан дайрч давшлах нь Улсын ерөнхийлөгч хүнд зохихгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр ямар сайхан амлаж, шудрага ёсны төлөө тэмцэгчийн дүрд тоглож байсныг олон түмэн мартаагүй байгаа байх.
“Ард түмний сонголт-хаан сонголт” гэж хэчнээн ярилаа?! Өнөөдөр Өвөрхангайн, ард түмэн хагаралд хэд хуваагд­чихсан байна. Олон мянган хүний санал илүү авсан нь хасагдаад, ялагдсан хүмүүс нь шүүхийн шийдвэрээр УИХ-д суучихсан. Тэндэхийн ард тү­мэн хэдэн хэсэг хуваагд­чихаад “хаан сонголт” тэнд улан доор хэвтэж байхад шүүгчдийг томилдог, татдаг Ерөнхийлөгч маань дуугүй л байгаа. Энэ чинь хагарал биш  юм уу?!
Шоронг өргөтгөж 1000-1500 хүний багтаамжтай шо­рон­­гууд барьж байгаа гэнэ. Тэнд голдуухан Ардын нам, парламентын бус нам эвслийнхэн, жирийн хүмүү­сийг хорьж, түрүү талаас нь Д.Амарсайхан гэгч залууг,  урьдчилан хорих төвд үхүүл­лээ. “Дээрээс өгсөн үүрэг”-ийн дагуу батлан даалтад гаргалгүй, эмнэлгийн тусламж ч үзүүлэлгүй үхүүлчих юм. Өнгөрсөн жил 17 хүн, энэ жилийн эхний таван сард 4-5 хүн ийм байдлаар нас эцэслэж. Тэгтэл Ц.Элбэгдоржийн нэр дэвшин гарч ирсэн Ардчилсан намаас Н.Алтанхуяг, С.Баяр­цогт, Х.Тэмүүжин нарын олон хүн шалгагдвал зохих бай­тал аль болохоор чимээгүй дарж өнгөрөөж байгаа. Энэ чинь ард түмнийг ялгавар­лан, анги намаар нь хага­рал­дуулж байгаа хэрэг биш үү?! Ерөнхий сайдынх нь төр­сөн охин Алтанхуягийн Саран­заяа “Цэвэр агаар сан”-гийн олон  тэрбумын хэ­рэгт голлон оролцоод бай­хад, Ерөнхийлөгчийн тат­даг, томилдог шүүхийн­хэн ганцааранг нь салгаж үлдээ­гээд бусдыг нь яллачихаж байгааг ялгаварлан хага­рал­дуулах бодлого гэж үзэ­хээс өөр аргагүй биз дээ. “Хятадын Монгол” хаягаар гадаадын банкинд нэг сая ам.дол­лар байршуулж тат­вар, хөрөнгө орлогын мэдүүл­гээс зугтаалгасан С.Баяр­­цогт зүв зүгээр явж байгаа. Бусад хүмүүс ингэ­сэн бол “терроризмыг санхүү­жүү­­лэхэд тусалсан” гэдэг хуу­лийн зүйл ангиар аль хэдий­нэ саатуулж шалгасан бай­гаа даа. Нам эвслээр ял­га­варласан энэ төрийн бод­лого чинь ард түмнийг тал­цуулаад, хагаралдуулаад бай­на. Ийм баримт өнөөдөр Монголоор дүүрэн байгаа. Шударга үнэнийг дээдлэх үүднээс зоригтойхон гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн материалууд, тухайлбал “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт улсын ерөнхийлөгч хүн, ерөнхий сайд хүн ингэтлээ эмзэглэхийн учрыг би олохгүй байна. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуу­даж уулзсан яриандаа “Тусгаар тогтнолын сэдвээр улс төр хийж болохгүй”  гэж. Ерөнхийлөгч,Ерөнхий сайд нар маань харахгүй бай­гаа юм байх даа. Мон­го­лын тусгаар тогтнол өнөө­дөр хутганы ирмэг дээр дэнжигнэж байна. Хотын гудамжин дахь гурван хүний нэг нь гадаадын иргэн байна. Хаана л бол Хятадын үйлдвэр. Налайхад хятад үйлдвэрийн эзэд газрыг  нь булааж аваад монголчууд тугалтай үнээгээ бэлчээх газаргүй боллоо гэж байна. Саяхан хөдөөнөөс нэг найз маань ирлээ. “Нутгийн сонин гэвэл айл болгон бөөтэй, нэг хятад хүргэнтэй болсон” гэж байна. Ийм нөхцөлд өмнө хилээ өчнөөн  “боомт” нэрээр ил задгай болгочихоод, тусгаар тогтнолын тухай хөндлөө гэж Ерөнхийлөгчдөө загнуулаад сууж байх болж байна уу?! Би Халтмаагийн Баттулга гэж хүнийг танихгүй. Барааг нь холоос харж байсан. Эх орноо гэсэн санаа бодолтой шударга сайн залуу байна. Энэ Засгийн газрын “идэмхийнүүд” сан­дал суудалтайгаа үхэн хатан зууралдаж байхад ганцаараа “давхар дээлээ” тайлаад чулуудчихлаа. Эр хүн. Та­мир­чин байсан хүнд энэ зэргийн сэтгэлийн хат байлгүй яахав. Монголын Ардчилсан холбоог толгойлж “үнсэнд хаягдсан олон шалз” нарынхаа тө­лөө яваа хүн энэ зэргийн дуу­га­рах байтугай, бусармаг  яв­далт­нуудтай тэмцэхийг би буруутгахгүй.
Хэрвээ Х.Баттулга “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг зохион байгуулсан бол дараачийнхийг нь олон түмэн хүсэн хүлээж байгаа шүү. Намайг оролцуулж, үнэн үгийг минь ард түмэнд хүргээсэй. “Хар шуурга” Монголыг минь сөхрөөж чадахгүй.

0 Сэтгэгдэл
юун хаан сонголт гэж элбэг муу ***** худлаа донгодсон 2012 оны орон нутгийн сонгуулиар олон ялалтыг АН булаасан үүлэн үст ч оройлон оролцсон. Одоо 16 онд зүгээр сонгууль явуулсан нэр хэмээгээд дараа нь шууд булааж авах хэрэгтэй өөр яах юм. МАН ы хүн гээд ажлаас нь халаад үзэн ядаад байхад бид эвнэгдэл ярих нь өөрийгөө яллахтай адил сонсогддог шүү
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Оюутолгой, Тавантолгойн гэрээг эсэргүүцэж тэмцэж байсанг санахад. Тэр үед С.Баяр, Ц.Элбэгдорж тэрүүтэй нөхөд ГЭРЭЭ гэдэг нэрийн дор асар их мөнгө, том албан тушаалд хүрэх замаа засч байна. Гэвч энэ бол МОНГОЛЫН ард түмэнд хүртээлгүй зөвхөн энэ хоёр хүнд түүний нөхдөд хүртээлэй гэж бараг хэлээд байхад нь АРД ТҮМЭН нь зөв ойлголт авчих юм бол бүх юм будаа болон гээд Н,ЭНхбаярын амь насанд хүрэх оролдлого хийж байсан шүү дээ.Энэ Элбэгдорж чинь. Тэр үед л Элбэгдржийн үнэн нүүр царай халт харагдаад байсан юм байна. Одоо бол Элбэгдорж болиосой.
ta notolgoo sudalggagui tseejnii bangaar yarij bnaa
Яг үнэн
Яг үнэн
сайхан нийтлэл болжээ. ман ан- тэргүүтэй намуудыг татан буулгах хэрэгтэй. уих тар.
Хамгийн их уншсан