Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Читэд олон улсын оюутны наадам эхэллээ

ОХУ-ын Чита хотноо өнөөдөр эхэлж байгаа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн болон түншлэгч орнуудын оюутан залуучуудын “Оюутны хавар” олон улсын наадамд Монголын залуучуудын төлөөлөл 50 хүн оролцож байна.
Энэ сарын 7 хүртэл болох энэ наадамд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, болон ажиглагч Орос, Казахстан, Хятад, Кыргызстан, Таджикистан, Узбекистан, Афганистан, Энэтхэг, Иран, Пакистан, Монгол, Белорусс, Турк, Шри-Ланк зэрэг 14 орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.  
Улс орнуудын төлөөлөгчдийн дунд оюутан залуучууд, сэтгүүлч, урлагийн хамтлаг, залуу удирдагчид багтаж, өөр өөрийн улс үндэстний соёл урлагийг танилцуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан