Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та ямар гарагт төрсөн бэ, өөрийгөө тань

Хэн нэгний хэд дэх өдөр, ямар гарагт төрсөн нь тухайн хүний зан араншин, дадал зуршлын талаар олон зүйлийг хэлж өгдөг байна. Ямар гарагт төрсөн нь тэр хүнийг насан туршид нь ямар хүн байхыг үндсэндээ тодорхойлдог гэж судлаачид үздэг.


Даваа гарагт
төрсөн хүмүүс мөрөөдөмтгий, дэврүүн байдаг. Тэдний хувьд лидер болох нь ховор байдаг, өөрсдөө ч үүн рүү нэг их тэмүүлдэггүй. Тэдний хувьд найдвартай туслагч, бусдад, ялангуяа гэр бүлдээ хамгийн их халамжтай хүн байдаг. Жаахан гутранги байх тал бий.

Мягмар гарагт төрөгсөд сахилга баттай хөдөлмөрч хүмүүс. Тэд салан задгай, хэнэггүй байдлыг тэвчдэггүй хариуцлагатай байдаг. Идэвхгүй байдалтай тэмцэгч, амьдралд идэвхтэй хүмүүс. Зарим нь энэ байдлаа гаргахдаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх хандлага бий.

Лхагва гарагт төрөгсөд өөртөө итгэлтэй, нийтлэг хүмүүс байдаг. Ийм хүн сайн хөрш, сайн зохион байгуулагч, бусадтай амархан харилцаа холбоо тогтоож чаддаг болохоор ямар ч хамт олны дунд ойлголцож эвээ олж чаддаг. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг ойлгож,  зохицож маш хурдан хугацаанд зөв шийдвэр гаргаж чадна гэсэн үг. Ганцхан үүнээсээ болж хааяа таагүй зүйлтэй орооцолдож мэднэ.

Пүрэв гарагт төрөгсөд өөдрөг үзэлтэй, ямагт “хонгилын үзүүрт гэрэл байгаа” гэж итгэнэ. Тэд лидер байх дуртай, удирдаж ч чадна. Аливааг тайван нухацтай бодож шийдэл гаргана. Заримдаа бухимдуу адгуу байх ч үүнийгээ гэр бүлийн хүрээндээ гаргах нь элбэг.

Баасан гарагт төрсөн хүн тансаг байдалд дуртай, үнэтэй хувцас, ер бусын таашаал, тохилог гал тогоонд дуртай байдаг. Урлагийн бүтээлийг үнэлж чаддаг, орчин тойрноо тансаг сайхан байлгах дуртай, үүнийгээ ч хийхээр эрмэлздэг. Гэхдээ хааяа залхуурах хандлага бий.

Бямба гарагт төрсөн хүмүүс хариуцлагатай, ажил хэрэгч байна. Тэд бүх зүйлийг байх ёстойгоороо байхыг шаарддаг, ямар ч зүйл жижиг гэлгүй нарийн төлөвлөгөөтэй ханддаг. Ийм болохоор арвич, дадлага туршлагатай. Тэд нууцыг хадгалж чаддаг, бие даасан, өөрийн гэсэн бодолтой. Хааяа асуудлыг хэт шүүмжлэх нь бий.

Ням гарагт төрөгсөд бол идэвхтэй, бүтээлч, эрч хүчтэй байдаг. Өөрөө уйтгарлах нь бүү хэл орчин тойрныхныгоо ч идэвхтэй, хөгжилтэй байлгаж чадна. Ганцхан бусдын санал бодлыг сонсох дургүй, бага зэрэг хэрцгий хандлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан