Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн агуу хүүхэмсэг 10 эрийн тоонд Чингис хаан багтжээ

Жүжигчин, хөгжимчин гээд нэрд гарсан хүмүүс л хүүхнүүдийг хамгийн их урхидах увидастай байдаг гэсэн яриа байдаг. Гэтэл бас яг тийм биш юмсанж. Топ-10 хүүхэмсэг эрийн жагсаалтад урлагтай холбоотой улсаас гадна харин ч түүхэнд нэрээ дуурсгасан зүтгэлтнүүд ч байдаг юм байна хэмээн topnews.ru сайтад бичжээ.

Коммунист дарангуйлагч Кастро 35000 бүсгүйг эзэмдсэн

Кубын дарангуйлагч Фидель Кастро амьдралдаа 35 мянган бүсгүйг өвөртөлсөн гэнэ. Түүний захиргааны нэгэн албан тушаалтны хэлснээр 40 гарсан насандаа Кастро өдөрт дор хаяж хоёр бүсгүйтэй унтдаг байжээ. 35 мянга гэдгийг яг нотлох баримт байхгүй ч түүнд хэдэн мянган эмэгтэй байсан нь маргаангүй.

НБА-ийн супер од Чемберлен ч бас дутахгүй

НБА-ын супер од Уилт Чемберлен 1991 онд бичсэн “Дээрээс харахад” нэртэй номондоо амьдралынхаа туршид 20 мянган эмэгтэйг эзэмдсэн гэж бичсэн байдаг. Хүмүүс түүнийг найрсаг, бусдад хүндэтгэлтэй нэгэн гэдэг ч зарим нь хэт тачаангуй, сексийн үедээ бүдүүлэг гэх нь бий.
20 мянга гэдэг тоо үнэн үү. Уилтын найз Род Роддевиг 1980-аад оны сүүлчээр Уилтын харшид 10 хоног хамт байснаа дурссан байдаг. Энэ 10 хоногт гэхэд л Уилт 23 бүсгүйтэй учраад амжсан гэнэ. Нээрээ үүнээс үүдэн бодоход 20 мянга гэдэг бол сайндаа л 15 жилийн амжилт юм биш үү.

Жей Хоукинс 57 хүүхдийн эцэг

“Хашгирагч” блюзын од гэдэг Жей Хоукинс 2000-аад оны сүүлчээр дотнын найз, намтрыг нь бүтээгч Марал Ниголианд өөрийгөө 57 хүүхдийн эцэг гэж хэлсэн байна. Урлагийн од түүнийг хувийн амьдралын  драм ч тойроогүй, өөрийг нь араар тавьсныг нь мэдсэн нэгэн бүсгүй уурандаа түүний нуруу руу хутгаар хатгаж байсан удаа бий.

Порно киноны одод 14 мянган бүсгүй байсан

Порно од Жон Холмс 70-80-аад онд 2250 гаруй кино, порнокинонд тоглосон. Энэ 10 жилийнхээ сүүлчээр Холмс “Хастлер” сэтгүүлд өөрийнхөө амьдралд 14 мянган эмэгтэйтэй унтсан гэж сайрхсан гэнэ. Тэдний зарим нь кинонд хамт тоглосон жүжигчин байдаг бол нэг хэсэг нь зүгээр л түүнд үйлчлээд өнгөрсөн нэгэн байдаг байна.

“Kiss”-ийн гитарчид 5000 бүсгүйн зураг бий

“Kiss” амтлагийн басс гитарч Симмонс 2010 онд нэгэн телевизийн өглөөний  шоу нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө бүхий л 37 насанд нь “унтлагын өрөнийхөө орыг чимсэн” бүсгүйчүүдийн зургийг хадгалдаг гээд тоог нь 5000 гэсэн байдаг. Энэ бүх зургуудыг Polaroid аппаратаар авсан гэжээ.

Холливудын хамгийн халуухан жүжигчин

Жүжигчин Уоррен Биттиг 13 мянган бүсгүйтэй унтсан гэж 2010 онд Питер Бискинд тоолсон байдаг. Үүнийгээ тэрээр “Од: Уоррен Битти яаж америкийг дагуулав” гэдэг номондоо бичсэн. Биттийн PR баг үүнийг дор нь няцааж бүр хуулийн хүрээнд маргаан дэгдсэн. Гэхдээ л Битти бол Холливудын хамгийн гоёмсог гэдэг Натали Вуд, Брижит Бардо, Жейн Фондой, Жоанн Коллинз, Карли Саймон зэрэг бүсгүйчүүдтэй  холбоотой байсан нь үнэн.

Италийн Казанова есөн шидийн мэргэжилтэйн нэг адил хүүхэнд ч нугасгүй

Жакомо Казанова 1725 онд жүжигчний гэрт төрсөн, олон төрлийн мэргэжилтэй нэгэн. Тэр нарийн бичгийн дарга, цэрэг, химич, хийлч, бас тагнуулч байсан ухаалаг нэгэн. Тэр олон газраар аялж, хөзөрдөж олны анхааралд өртөж явах үеийнхээ сексийн амжилтын тухай “Histoire de Ma Vie” гэдэг намтар ном бичсэн нь хүүхэмсэг алдрыг нь мөнхөлсөн.

200 хүний нэг нь Чингисийн шууд удмын хүн

Манай гаригийн 16 сая эрэгтэйг монголын эзэнт гүрнийг байгуулагч, цэргийн жанжин Чингис хааны шууд удмын хүн гэдэг. Тэгэхээр мөн өдий тооны эмэгтэй хүн байгаа гэсэн үг. Генетикчид 2003 онд гаргасан нэгэн судалгаандаа Монголын эзэнт гүрний мэдэлд байсан улс орнуудын эрчүүдийн 8 хувь нь эцгээс шууд хүүхдэд шилждэг Ү хромосомтой байна тодорхойлсон байдаг. Судлаачид үүнийгээ энэ бол Чингис хааны алдарт бүтээлийн илэрхийлэл гэж үзэж байгаа юм. Түүний эзэнт гүрэн Каспийн тэнгисээс Номхон далай хүртэл оршин тогтнож Чингис хаан эсэргүүцсэн бүхнийг хядаж, эмэгтэйчүүдийг нь яг л өөрийн юм шиг авдаг байсан нь үүнийг баталж болно. Нэгэнт шарил нь олдоогүй болохоор судлаачид Чингис хааны ДНК-г судлах  ямар ч баримтгүй байгаа ч энэ эрэл үргэлжилсээр байгаа юм.

“Ухаангүй, аюултай, муу” Байрон

Яруу найрагч Байроны унтсан хүүхний яс тоо байхгүй ч түүнийг жилдээ 250 хүүхэнтэй унтдаг гэсэн цуу яриа бий. Тэр дээдсийн хүрээлэнд ч жүжигчдийн дунд ч тэр бүү хэл зарц нар, янз бүрийн үйлчлэгчдийн дунд ч “нэртэй” байжээ.

Өөрийгөө хүүхэмсэг гэдгийг хүлээсэн Николсон

Цуу яриагаар бол Жек Николсоныг 2000 хүүхэнтэй наргисан гэдэг. Тэр Анжелика Хьюстон, Женис Дикинсон, Мишель Филлипс, Ларой Флинн Бойл, Жони Митчелл, Мелани Гриффит, Мерил Стрип нарыг өөрийн болгоод амжсан нэгэн. 77 нас хүрч байхдаа тэр “Жек чи хүүхэмсэг гэж хэн нэгэн хэлбэл би татгалзахгүй. Ганцхан амьдрал мөнхөд уйтгартай төгсөх юм. Үүний гол шалтгаан нь намайг “Секс-домог” гэхэд би тоохгүй явсных болов уу” гэсэн байна. 

1 Сэтгэгдэл
Gaj donton guud
Zarim erchuud archaagui baih ym.bur baliar hushin avgai nartai baihm.ya amidraliin bayar bayadgalang medrexgui ungurch bnaa
Eregtei xun ingex l xeretei
Haaniig mini zugeer bailgaarai muu sugnuud!
Хамгийн их уншсан