Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үүрэг хүлээсэн цагт” киног шинээр хийж байна

Зөвхөн зөвлөлт, оросын төдийгүй олон орны үзэгчдийн сэтгэлд шингэсэн “Үүрэг хүлээсэн цагт” / “А зори здесь тихие” / уран сайхны киног хийхээр оросын уран бүтээлчид өчигдрөөс зургаа авч эхэлжээ. Киноны анхны зургийг Москва орчмын Володарск суурингийн дэргэд авсан байна. Бусад зургийг Карелийн бүгд найрамдах улсын нутагт авах юм байна.
Шинэ “Үүрэг хүлээсэн цагт”-ыг найруулагч Ренат Давлетьяров найруулж аугаа их Эх орны дайны 70 жилийн ойд бэлэг болгон 2015 оны хавар дэлгэцэнд гаргах гэнэ.
“Star Media” компанийн ерөнхий продюссер, энэ төслийн удирдагч Владислав Ряшин “Киног шинээр хийх нь ямагт эрсдэлтэй байдаг. Ялангуяа ихэд алдаршсан киног хийхэд хуучинтай нь харьцуулаад шүүмжлэх нь бий. Гэхдээ сая сая залуу тэр киног үзээгүй, үзэх ч үгүй байна. Тэгэхээр бид тэр хүмүүст зориулж тэр алдартай киног шинээр харуулахыг зорьож байгаа юм” гэжээ.
Шинэ “Үүрэг хүлээсэн цагт” киноны гол дүрүүдэд Петр Федоров, Анастасия Микульчина и Евгения Малахова, Екатерина Вилкова, Андрей Мерзликин болон  Дарья Мороз нар тоглож байгаа юм байна.
Зургийн талбай дахь ажлыг есдүгээр сарын дунд гэхэд багтаан дуусгана гэж ажиллаж байна гэжээ.


“Үүрэг хүлээсэн цагт” киног зөвлөлтийн зохиолч Борис Васильевын туужаар 1972 онд хийж дэлгэцэнд гаргасан юм. Киног найруулагч Станислав Ростоцкий найруулж  гол дүрд нь жүжигчин Андрей Мартынов, Ирина Шевчук, Ольга Остроумова, Елена Драпеко, Ирина Долганова, Екатерина Маркова нар тогложээ. 

1 Сэтгэгдэл
Хүүхэд байхдаал үздэг байсан үнэхээр гоё кино
өмнөхөөс муутгачих вий дээ, сайхан кино юмсан
Хамгийн их уншсан