Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Сонгуульд ялагдчихаад өрсөлдөгчөө өөр хүн гэж мэлзжээ
Өнгөрсөн зургадугар сарын 24-нд болсон сонгуулиар АНУ-ын конгресст Оклахома мужаас нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан Ардчилсан намын улстөрч Тим Мюррей өөрийн өрсөлдөгч Фрэнк Лукасыг энэ бол ихрийн өрөөсөн нь, жинхэнэ Фрэнк Лукас аль хэдийнээ нас барсан гэж заргалджээ.
Жинхэнэ Лукас 2011 онд Украинд явж байгаад алуулсан гэж Мюррей мэдэгдсэн байна. Түүнийг бүр олон хүний нүдэн дээр дүүжилж хороосон гэжээ.
“Би Оклахома мужид төрсөн Тимоти Рэй Мюррей байна. Би бол бүхий л нөхцөл шаардлагаараа АНУ-ын конгресст байхад бүрэн тэнцэх хүн” гэж Мюррей өөрийн интернет хуудсанд бичжээ. “Би бол өөрийн өрсөлдөгч бүгд найрамдах намын гишүүн шиг өөрийнхөө ихрийг ашиглаж сонгогчдоо хэзээ ч хуурахгүй” гэж бас бичсэн байна.
Америкийн Умард Каролины энэ улстөрч ер нь сонин араншингаараа нэрд гарсан эр. Тэр өөрөө гей клубт ажилладаг атлаа ижил хүйстнийг үзэн ядах жишээний.
Сонгуулиар Мюррей таван хувийн санал авсан ч гэсэн хэрэв нас барсан Лукас "нэр дэвшиж", ихрээ оролцуулаагүй бол өөрийгөө 82 хувийн санал авах ёстой байсан гэж байгаа юм.
Харин Лукас нь Украинд хэзээ ч байгаагүй, хэн ч намайг алаагүй гээд “Хүмүүс намайг янз бүрээр л ярьж байдаг. Гэхдээ намайг ихэр юм уу, робот гэж хэлж байгаагүй л юм даа” гэж сурвалжлагчид ярьжээ.

0 Сэтгэгдэл