Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дубайд дэлхийн хамгийн том дэлгүүр байгуулна

Дэлхийн хамгийн том барилгыг аль хэдийнэ босгож амжсан Дубайгийнхан өөр нэг рекорд тогтоохоор зураг төслийг нь гаргажээ. Газрын тосны арилжаанаас тэрбум, тэрбум ам.доллар цутган орж ирж байдаг тус хот дэлхийн хамгийн том дэлгүүрийн цогцолборыг барихаар төлөвлөж. Энэ том худалдааны цогцолбор дотор нь дэлхийн хамгийн том дотор парк, 100 зочид буудал, орон сууцнууд багтах бөгөөд тэр бүгд нэг дээвэр дор багтах аж.
14 сая ам.метр талбайг эзлэх “Дэлхийн дэлгүүр” нэртэй энэ худалдааны цогцолборт үзвэр үйлчилгээний театр, эмнэлэг, амралт сувиллын төвүүд ч байх гэнэ.  Жилийн аль ч улиралд Дубайд жуулчдыг татаж байх зорилгоор санаачилсан энэ төслийн ачаар Дубайд ирсэн жуулчид гадаа 50 хэмийн халуун шатаж байсан ч энэ цогцолбор дотор сэрүү татсан агааржуулагчийн тусламжтайгаар тааваараа дэлгүүр хэсч, хүссэн газраараа үйлчлүүлэх боломжтой болно.

Хот доторх хот хэмээн нэрлэсэн энэ цогцолборыг ашиглалтад орсны дараа зуны улиралд ч Дубайг зорих жуулчдын урсгал татрахгүй, жилдээ 180 сая жуулчин хүлээн авна хэмээн эрх баригчид нь найдаж байна.
Энэ нь газрын баялгаа ашиглаад, ирээдүйд газрын тосны нөөц нь дууссан ч аялал жуулчлалаараа эдийн засгаа бүрэн тэтээд явах учиртай аж. Энэ худалдааны цогцолборыг бас л дэлхийн томоохон худалдааны төвд тооцогдох Эмиратын худалдааны төвийн ойролцоо, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас холгүй барих юм байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан