Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван унтлагын өрөөтэй агуйг дуудлагаар худалдана

Испанийн Андалусия автономит улсын Гранада мужийн Куэвас-дель-Кампо хотхонд уулын нэгэн агуйг дуудлага худалдаанд тавьсан байна.
“Үл хөдлөх хөрөнгө” гэсэн нэрээр худалдах гэж байгаа энэ агуй Куэвас-дель-Кампо хот,  Негратин нуур дахь нүцгэнчүүдийн наран шарлагын газраас ердөө таван минут яваад л хүрэх газарт байрладаг гэнэ. Унтлагын таван өрөөтэй энэ “үл хөдлөх хөрөнгө” нь усан хангамжийн хуучирсан тоноглолтой, гэрэл цахилгаан байхгүй ч 14,5 мянган еврогийн үнэтэй гэнэ.

Гэхдээ агуйн орчмын газар нь 700 хавтгай дөрвөлжин метр болохоор цэцэрлэгт хүрээлэн, усан сан байгуулан тохижуулж болох, нөгөө талаар энэ орчмын байгаль нь үнэхээр сайхан юм байх.

0 Сэтгэгдэл
ok
Хамгийн их уншсан