Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн бохир гудамж Лондонд байна гэв


Манай дэлхий дээр агаарын хамгийн бохирдолтой гудамж бол Их британийн нийслэл Лондонгийн Оксфорд-стрит гэж Хатан хааны коллежийн мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ гудамжинд агаар дахь хорт бодисын хэмжээ нэг шоо метрт 463 микрограмм байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн арав дахин их гэнэ.
Автомашины хөдөлгүүрээс ялгардаг азотын хүчлийн хий нь багтраа, зүрхний шигдээс үүсгэх аюултай учраас энэ мэдээллийн дараа Лондон хотын дарга Оксфорд-стрит гудамжаар зорчдог автобусны тоог тавны нэгээр хорогдуулах шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ хийн хөдөлгүүрт автомашин өргөнөөр хэрэглэхийг иргэдэд уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан