Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон “Хаан жимс”-ийг хаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэгдээд байгаа “Хаан жимс” амралтын газар бохироо  үнэхээр Туул голд асгаж байгаа эсэхийг бид газар дээр нь сурвалжлахаар тус амралтын газрыг өчигдөр зорьсон юм. 

Биднийг очиход тус амралтын газар нь Туул голоос 100 хүрэхгүй метрийн зайд хэдэн гэр, дүнзэн байшинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болох нь ажиглагдсан юм.   Ирсэн учир байдлаа хэлж дотогш нэвтрэх гэхэд манайх үерт автсан болохоор  ОБЕГ-аас ирээд  хөл хорио тогтоосон.  “Орж үзэх гэж байгаа бол менежертэй ярь, би юу ч мэдэхгүй” хэмээн их л ичингүйрсэн байдалтай хэн болохоо танилцуулаагүй хижээл насны эмэгтэй бидний бичлэгийг гар утсаараа бичингээ  9909....-тэй дугаар өгөв.   Олон нийтэд үнэнг мэдээллэхийн төлөө биднийг  тус  газрын менежер рүү хэд хэдэн удаа залгахад  утсаа огт авсангүй. Улмаар тус амралтын  газар хаанаасаа, хэрхэн усанд автсан байдлыг гэрэл зургаар баталгаажуулах гэж байхад тус амралтын газрын “ичимхий” ажилтан “та нар яагаад зугтаад байгаа юм, хөөе чи” гэх мэтээр  дээрэнгүй загнаж,  даргаасаа даалгавар авсан цэрэг шиг  л аашилсанг энд дурьдах  нь зүйтэй бизээ.

Таны харж байгаагаар энэ амралтын газар Туул голын эрэгээс 100 м хүрэхгүй зайтай байна. Тэгвэл Туул голын эрэг дагуу энгийн хамгаалалттай бүсэд 100, онцгой хамгаалалттай бол 50 метрт амралтын газар байгуулахыг хориглодог байна. Энэ газар нь Дотоодын цэргийн ангийн хамгаалалтад байдаг, Улаанбаатарчуудын ундны усны тэжээлийн муж өндөр хамгаалалтай байх учиртай бүс гэнэ. Тэгтэл Ерөнхий сайдынх гэсэн тайлбараар  тус амралтын газар хэмээн ийнхүү дураараа аашилж байна.  Үүнд хяналт тавих ёстой  Туул голын сав газрын захиргаа ганц үг ган хийдэггүй ажээ.

 Нөгөө талаас  тус амралтын газрынхан бохироо шууд Туул голын руу асгадаг, ариутгаад асгадаг гэх хоёр төрлийн мэдээлэл байгаа.  Үүнийг  өөрийн нүдээр үзэх гэхэд  амралтын газрынхан “Аймгийн Онцгой байдлынханд хэлж байж ороорой та нар” хэмээн тавлан инээж байсан.  Биднийг оруулахгүй байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас  Туул гол руу бохироо шууд асгах, бохироо ариутгаад асгах нь ер нь  зөв үү гэдгийг тодруулсан юм.  Ингэхэд  МХЕГ-аас 99.1 хувь ариутгаж, шүүж цэвэрлэсэн ч байсан голын усанд нийлүүлэх ёсгүй.  Үүнд   Ус сувгийн удирдах газар,  Туул голын сав газрын хамгаалалтын  захиргаа хяналт тавьж ажиллах ёстой болохоор тэднийхээс тодруулга авсан нь дээр.” гэдгийг  тайлбарласан.

Одоо тус амралтын газар битгий хэл өнөөх “алдарт” цэвэрлэх байгууламж нь хүртэл  усанд автчихсан байна.  Тэгэхээр нийслэлчүүд бид  “Хаан жимс” амралтын газарт амарсан хүмүүсийн  баас, шээсийг ууж байна гэсэн үг юм.  Нөгөө  талаас  “Хаан жимс” амралтын газрынхны үзүүлж байгаа албан бичиг нь өнгөрсөн жилийн шинжилгээ байсан.  Тэгэхээр энэ жилийн шинжилгээний хариу ямар гарах нь тодорхойгүй юм. Үнэхээр  тэр цэвэршүүлэлт нь баталгаатай юм бол  тэр цэвэршүүлсэн усыг нь Ерөнхий сайдад олон нийтийн өмнө өгөөд, уулгамаар байна

Хууль хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын  тэргүүн өөрөө ийнхүү хуулиа гууль болгож байгааг хэрхэн ойлгох вэ?  Хэдэн халтар төгрөгний төлөө нийслэлчүүдийн ундны усны эх булагт ийнхүү дураараа  аашилж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэдгийг  бодох цаг болжээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа баригдах ёсгүй байсан энэ амралтын газрыг татан буулгах ёстой. Нөгөө талаас  жилдээ ганц удаа цэвэрлэх байгууламжаа ажилуулан, бусад үед нь  бохироо шууд Туул голд асгаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. 

Үерт автаж, бүх зүйл нь задгайрсан энэ амралтын газрыг хаахыг  Нийслэлчүүдийн өмнөөс  шаардаж байна!!!

Эрх мэдэлтнүүд албан тушаалаараа далайлгаж  нүдэн балай, чих нь дүлий байвал байгал эх ч гэсэн хариугаа авч чаддаг юм шүү гэсэн жишээг үерт автсан энэхүү амралтын газраас харж болохоор байна.  Хүн бүхэн байгал эхийн өмнө хүчин мөхөсддөг гэдгийг санах хэрэгтэй !!!

0 Сэтгэгдэл
tanai saite xaagdax bxda .naad eronxii said chini xaa gd xelns de
ene noxor ix dawarsan gar yumaa.tor tolgoid garchad xymrald unagaana.***** shiesee ex bolson tuul gold mini asgana.dawarch bna.bvgderee 16 on xvrtel xvleex zam vldeed bna.oor yamarch arga bxgvi.
Bolj de , eh ornoo hudaldaj bga uudgvi hvniig enenees ilvv shiitgeh heregtei , viliin vree edleh yostoi...
Уг нь ч сайхан газар л байна лээ. Гэхдээ голтойгоо их ойрхон, асгасан бохир нь Туул гол руу урсаад нийлчихдэг юм байна лээ. Хаасан нь дээр дээ.
Odoo tanai site haagdah ni dee
yamar muu zuraglaach vee . davtagdsan heden kadr l bn
Хамгийн их уншсан