Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шакира ДАШТ-ий хаалтын ёслолд дуулна

Дуусахад тоотой хэдхэн хоног үлдсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслолд дуучин Шакира "La La La" дуугаа дуулах гэнэ. Үүгээр тэр гурав дахь ДАШТ-дээ дуулах гэж байна. Гэвч түүний сүйт залуу Пике ч, түүний төрөлх Колумб ч шигшээд шалгарч чадаагүй юм. Шакирагийн найз залуу Пикегийн хүчин зүтгэдэг Испанийн баг ДАШТ-ийг эрт орхисон бол Колумб хэдхэн хоногийн өмнө Бразильд хожигдож, нутаг буцсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол энэ сарын 13-нд болно.
Хаалтын ёслолд Бразилийн алдарт самба бүжгийн сургуулийнхан карнивалын бүжгээ сонирхуулах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан