Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британи эртний египетийн баримал худалдана

Их Британийн дуудлага худалдааны Christie"s танхим эртний египетийн нэгэн баримлыг дуудлагаар худалдах гэж байгаа нь египетийн талаас шүүмжлэлд өртөөд байна. 4,5 мянган жилийн настай энэ баримлыг өнөөдөр эзэмшиж байгаа Нортгемптон хотын орон нутгийн захиргаа  зарахаар худалдаанд тавьсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар баримлын үнэ лавтай 10 сая доллар хүрэх учраас энэ мөнгөөр хотын захиргаа нутгийн музейдээ шинэ барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ.
Харин Египетийн элчин сайд энэ дуудлага худалдаа нь археологи болон соёлын үнэт өвийг худалдаж египетийн хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэж байгаа юм. Нортгемптоны эрх баригчид болохоор энэ дуудлага худалдааг аль хоёр жилийн өмнөөс төлөвлөж Египетийн талд мэдэгдсэн байхад тэр үед ямар ч хариу өгөөгүй гэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан