"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Монгол Төрийн далбааны өдрийг тэмдэглэлээ
2008 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн Монгол Төрийн далбааны өдрийг нийслэлийн төв талбай-Чингирсийн талбайд тэмдэглэлээ. Монгол Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Тэрээр " Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.
Улс орны хөгжил дэвшлийн онцгой хариуцлагатай энэ цаг үед бидний монголчууд хэзээ хэзээнээс илүү эе эвтэй байж, хойч үеийнхээ сайн сайхны төлөө оюун билгээ шавхан дайчилж, чин шударгаар хичээн зүтгэх учиртайг Төрийн алтан сүлд, эрдэнийн далбаа маань ухааруулан сануулж байна.
Өвөг дээдсээс үе дамжуулан өвлүүлсэн Төрийн алтан сүлд , тусгаар тогтнол, гал голомт, ариун дагшин газар шороо, эрдэнэт мал сүрэг, үндэсний их түүх соёл, хэл бичиг, үе үеийн эрдэмт иргэд, цэрэг эрсээ төрүүлэн бойжуулж, тэтгэн дэмжиж ирсэн манай ухаант ард түмний өлмий бат оршиг.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолынхоо баталгаа нь байж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлэх болно.
Монгол Төрийн сүр хүч мөнхөд оршин, Монгол Төрийн алтан соёмбот далбаа эгнэгт мандан намирах болтугай.
Монголын ард түмэн, монгол цэргийн цог хийморь улам бадартугай" гэлээ.
Төрийн далбаа мандуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцож Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний жагсаал боллоо.

0 Сэтгэгдэл