Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнодын Т.Батзоригийн хурдан хээр хязаалан түрүүллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр уламжлал ёсоор хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.

Хүй долоон худагт нийт 318 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Т.Батзоригийн хурдан хээр үрээ  түрүү магнай болж, наадамчин олноо баясгалаа.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ ирсэн бол  Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд,  Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ айргийн гурав, дөрөв, тавд хурдалж, наадамчин олноо баясгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан