Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн есөн хөлт цагаан туг цэнгэлдэх хүрээлэнг зорилоо

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтээр Төв цэнгэлдэх хүрээлэнд залахаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос өглөө есөн шарга морь бүхий төрийн торгон цэргүүд авч одлоо. Бүх цэргийн үлээвэр найрад хөгжмийн сүрлэг аялгуун дор Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн хонжингийн удирдлагаар залж одоход Чингисийн талбайд цугларсан наадамчин олон хурай хашгиран хүндэтгэл үзүүллээ.
Яг одоо төрийн торгон цэргүүдийн залж яваа Есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэх хүрээлэнд орж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан