Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос хууль бусаар гаргасан 18 үлэг гүрвэлийн ясыг АНУ эргүүлж өглөө


Хууль бус наймаачдын хулгайлж монголоос гаргасан үлэг гүрвэлийн 18 араг ясыг АНУ-ын эрх баригчид Монгол Улсад эргүүлэн өглөө хэмээн Нью-Йоркийн Өмнөд тойргийн холбооны  прокурор Приит Бхарар пүрэв гарагт болсон ёслол дээр мэдэгдсэнийг ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа.
68-80 сая жилийн настай эдгээр араг ясыг Монголын говь нутгаас олсон юм байна. Энэ дотор тарбозаврын хоёр, протоцератопсын нэг, шувуун хэлбэрт овираптор, үлэг гүрвэлийн чулуужсан өндөгнүүд байгаа юм. Эх орноос нь хууль бусаар гаргасан энэ араг яснуудыг хоёр жилийн турш эрж хайсан юм.

Эдгээр үнэт олдворуудыг олоход монголоос үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар гаргаж байсныхаа төлөө гурван сар хоригдох ял аваад байгаа, иргэн Эрик Прокопи эрх баригчдад тусалсан юм. Эрик Прокопиг 2012 оны аравдугаар сард баривчилахад тэрээр өөрийнхөө бурууг хүлээгээд зогсохгүй үлэг гүрвэлийн яс хаана байгааг хууль сахиулагчдад зааж өгч тусалсан байна. Үүнийх нь ч төлөө түүний ялыг хөнгөлсөн юм.
2012 оны тавдугаар сард Прокопи үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд тавьж 1,05 сая доллараар зарснаас л хамаг хэрэг эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
үлэг гүрвэлийн ясаар шоу хийхээ болиоч тэр яснаас илүү газар шороо,алт эрдэнэс, гараад байна шүү дээ,оюу толгойн гэрээг даанч дэндүү хийжээ. буруу гэрээ хийснийг бурхан харандаа бурхан шийтгэндээ
thanks for the USA
үлэг гүрвэлийн ясаар шоу хийхээ болиоч тэр яснаас илүү газар шороо,алт эрдэнэс, гараад байна шүү дээ,оюу толгойн гэрээг даанч дэндүү хийжээ. буруу гэрээ хийснийг бурхан харандаа бурхан шийтгэндээ
manaihan yas muljij medhees bish hadgaldagch bish ene heden yasiig butsaaj awaad yah ch ym duuraimal ch ymu yaj medeh ym. heden yas uguud butsaagaad yu awj bgaa boldoo
Хамгийн их уншсан