Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан болж Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхисан бол гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор даага ирлээ. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага, айргийн тавд Өмнөговь аймгийн Б.Бадраагийн зээрд даага хурдаллаа.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан