Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аргентин-Германы тоглолтын үеэр 25 мянган цагдаа хамгаалалтад гарна

Энэ ням гарагт болох ДАШТ-ий финалын тоглолтод Рио Де Жанейрод 25 мянган цагдаа хамгаалалтад гарах гэнэ. Финалд Латин Америкийн Аргентиний шигшээ баг тоглож байгаа учраас улсынх нь хөгжөөн дэмжигчид хэдэн мянгаараа ирэх юм. Зарим тооцоогоор 70 мянган хүн ирэх бололтой. Тийм ч учраас аргентинчууд олноор цугларах, байрлах газарт цагдаа нарын хүчийг ихээр төвлөрүүлэх юм байна.
Финалын тоглолтыг Рио Де Жанейрогийн Маракана цэнгэлдэх хүрээлэнд 75 мянган хүн үзнэ. Тэр дунд зохион байгуулагч Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф,  Германы канцлер Ангела Меркель, Оросын төрийн тэргүүн В.Путин нар үзэх юм. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ зохион байгуулах учраас төрийн тэргүүн нь үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан