Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр мэргэн төрлөө

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олголоо.
Үндэсний сурын харвааны шилдэг наймд дараах шилдэг найман харваач үлдсэн юм.


Эрэгтэй харваанд

1.Хошой мэргэн Л.Отгонбаяр 34 оноо
2.Спортын мастер Б.Батбаатар 34 оноо
3.Спортын мастер н.Өлзийсайхан 33 оноо
4.Г.Баярсайхан 32 оноо
5.Улсын мэргэн, спортын мастер Г.Ёндон 32 оноо
6.Спортын мастер А.Төртогтох 32 оноо
7.Хошой мэргэн Б.Нямсүрэн 31 оноо
8.Хүндэт мэргэн В.Сумъяасүх

Эмэгтэй харваанд

1.Гоц мэргэн Х.Оюунчимэг 33 оноо
2.Улсын мэргэн Д.Норжмаа 33 оноо
3.Спортын мастер О.Чинзүрх 32 оноо
4.И.Цэцэгмаа 31 оноо
5.Спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа 31 оноо
6.Спортын мастер Б.Пунцагдулам 31 оноо
7.Спортын мастер И.Мөнхнасан 31 оноо
8.Буриад сурын гоц мэргэн Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 30 оноо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан