Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тойм

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд саяхан Дархан аварга цолоо гардаж авсан Агваансамдангийн Сүхбат,  дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр,  улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын тэргүүтэй  зургаан арслан, таван гарьд, улсын 12 заан, 20 харцага, 53 начин,  зодоглосон бол аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, залуу 221 бөх зодоглож барилдан наадамчин олныхоо өмнө зүлэг гогоон дэвьжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.

Тавын даваа


Үндэсний их баяр наадмын тавын даваанд нийт 32 бөх зодоглосноос аймгийн арслан Н.Адьяабат далай аварга Г.Өсөхбаяраар тав давж улсын начин цолны болзол хангасан бол  улсын аварга С.Мөнхбат аймгийн асрлан Г.Баасандоржоор тав давсан.
Улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж начин цолоо баталсан. Аймгийн арслан Л.Лха-Очир улсын арслан Д.Ганхуягаар даваагаа ахиулан улсын начин цолд хүрлээ.  Улсын арслан Б.Ганбат цэргийн арслан Б.Бадамсүрэнд унаж, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан М.Бадарчаар тав давж, улсын арслан Д.Азжаргал улсын заан Д.Баасандоржоор даваагаа ахиулсан. Улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнгээр, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхөөр тус бүр тав давлаа.
Улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давсан бол  улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодож, Улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг давж, улсын заан Б.Батмөнхийг улсын начин Р.Пүрэвдагва давлаа. Мөн Улсын харцага Ө.Бат-Оршихыг улсын харцага Н.Батсуурь давжээ.
Улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага Ц.Содномдоржоор тав давлаа.

Улсан начин тав төрлөө

Ийнхүү Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн асрлан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар уран мэхээ уралдуулан барилдаж наадамч олно  баясган тав давж Монгол Улсын начны болзол хангалаа.

Зургаагийн даваа


Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат улсын начин Ш.Жаргалсайханыг улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Н.Адьяабатыг, улсын арслан Д.Азжаргал улсын начин Б.Пүрэвсайханыг, улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Л.Лха-Очирыг амлан авч барилдсан.
Харин улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Ч.Батчулууныг улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан Б.Бадамсүрэнг, улсын харцага Н.Батсуурь улсын начин Р.Пүрэвдагвыг тус бүр амласан.
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэлсэн даруйд улсын арслан Д.Азжаргалтай учраа таарсан улсын начин Б.Пүрэвсайхан урамтай сайхан барилдаж даваагаа ахиулан харцага цолны болзол хангалаа.
Харин улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Ч.Батчулууныг давлаа. Улсын харцага Батсуурь улсын начин Р.Пүрэвдагваар давж харцага цолоо баталлаа.
Улсын аварга С.Мөнхбаттай учраа таарсан улсын начин Ш.Жаргалсайхан давсанаар харцага цолны болзол хангалаа.

Долоогийн даваа

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд  улсын арслан Х.Мөнхбаатар улсын начин Ш.Жаргалсайханыг улсын гарьд Д.Рагчаа улсын харцага Н.Батсуурийг, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Б.Пүрэвсайханыг авчээ. Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдсэн юм байна.
Ингээд улсын харцага Н.Батсуурь, өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, улсын гарьд Н.Ганбаатар нар учраа бөхөө хаяж шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн юм.

Наймын даваа

Хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ш.Жаргалсайхантай,  улсын заан Ч.Санжаадамба улсын улсын харцага Н.Батсуурьтай тус бүр учраа таарч барилдаанаа эхлүүлээд байна.
Хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна. Уг барилдаанд улсын начин Ш.Жаргалсайхан уран мэхийг уралдуулан барилдаж улсын гарьд Н.Ганбаатарыг давсанаар улсын гарьд цолны болзол хангалаа. Харин улсын харцага Г.Намсрайжавын хүү, улсын харцага Н.Батсуурь улсын заан Ч.Санжаадамбыг хаяж гарьд цолны болзол ханган Үндэсний их баяр наадмын үзүүр түрүүнд шалгаран үлдсэн.

Үзүүр түрүү


2014 оны үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн боллоо.
Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан үзүүрт үлдэж  улсын гарьд цол хүртлээ.
 
Ийнхүү Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Монгол Улсын таван начин, нэг харцага, нэг гарьд, нэг арслан төрсөн үзүүштэй сайхан барилдаан болж монгол түмнээ баясгалаа.

0 Сэтгэгдэл
хүчит бөх ч гэх шиг, ухаан муутай заваан мунхаг махан толгойнууд
ern naadam khiikhee bolitsgoovol yaasin mongolchuudaa. ulam tenegteed uragshlakh bish ukhraal bukh mukhuu uzed ulam tenegteed baikhiiin uuj idej arkhidaal uur endees avakh zuil yu bnaa
Хамгийн их уншсан