Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы шигшээ баг дэлхийн аварга боллоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ баг Аргентины багийг 1:0-ээр хожиж энэ жилийн дэлхийн аварга боллоо. Бразилийн Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд ялснаар  Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болж байгаа юм. Тэмцээний үндсэн цаг тэг тэгээр хайнцсан ч нэмэлт цагт мюнхений “Баварий” багийн довтлогч Марио Гётце 113 дахь минутад гоол хийснээр дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирлаа.
Германы шигшээ баг 1954 онд Швейцарьт, 1974 онд эх орондоо, 1990 онд Италид болсон ДАШТ-д түрүүлж байсан юм. Германы шигшээ баг үүнээс гадна дөрвөн удаа мөнгө, хүрэл медаль хүртэж, Европын аваргаар гурван удаа шалгарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан