Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ-ын телевиз багаа хэсгээсээ гарлаа гэж худал мэдээлэв

Умард Солонгосын төв телевиз өөрийнхөө хөлбөмбөгийн багийг Бразильд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийнхээ багуудыг тэгээр хожиж хэсгээсээ гарлаа гэж дамжуулжээ хэмээн “РГ” сайт мэдээллээ. Энэ сурвалжлагад БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-ын багийг 4:0, Японы багийг 7:0, хятадын багийг 2:0-оор хожиж хэсгээсээ гарлаа. Хасагдах шигшээд умард солонгосын баг Криштиан Рональду ахлагчтай Португалийн багтай тоглоно хэмээн дамжуулсныг “Газета.Ru” мэдээлж байна.
Үнэн хэрэгтээ БНАСАУ-ын шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй юм. Барууны зарим хэвлэл энэ сурвалжлагыг зохиомол байх гэж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
тэгэхээр л наадуул чинь худал ярьж байгаа байхгүй юу
БНАСАУ дэлхийн аваргад ороогуй ш д
тэгэхээр л наадуул чинь худал ярьж байгаа байхгүй юу
Хамгийн их уншсан