Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германчууд Дэлхийн аварга багтаа зориулж шуудангийн марк гаргана

Германы шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болсонд зориулж Германд шуудангийн тусгай марк гаргах гэнэ. “Герман-2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга”  гэсэн бичээс бүхий маркийн загварыг Вупперталь хотын зураач Лутц Менце гаргасан байна. Маркийн эхний хувиудыг дэлхийн аварга болсон хөлбөмбөгийн шигээ багийнхан,   дасгалжуулагч, шигшээ багийн үйлчилгээний ажилтнуудад өгөх юм байна.
“Энэ марк манай баг дэлхийн аварга болж бидэнд асар их баяр баясгалан авчирсныг эх орон нэгтнүүдэд минь ямагт сануулж байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ХБНГУ-ын Сангийн сайд  Вольфганг Шойбле хэлжээ. Шойблегийн хэлснээр бол пүрэв гарагаас худалдаанд гарч эхлэх шуудангийн энэ марк 60 евроцентийн үнэтэй байна гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан