Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд улсын бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг боловсруулахад Нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусган,  Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудтай харьцуулан судалж олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан