Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгоно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч хатагтай Флесс нар Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгох хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны хүрээнд 2000-2009 онд Хархорум хотын “Их танхим” болон түүнтэй зэрэгцээ орших барилга байгууламжийг Германы Археологийн Институт, Монголын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран судалсан байдаг юм.

 Уг санамж бичгийн хүрээнд 2014 онд “Ил музей” байгуулах зорилгоор Талууд эртний нийслэл Хархорум хотын буддын туурийн үлдэгдэлийг сэргээн засварлана. Мөн цаашид соёлын өвийг сэргээн засварлах, “Ил музей”-д тавигдахаар сонгогдсон олдворуудыг нөхөн сэргээх болон үзэсгэлэнгийн танхимыг тохижуулахад хамтран ажиллах юм.

 Монгол Улсын болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хууль тогтоомжийн дагуу мэргэжилтэн бэлтгэх, солилцох болон харилцан туршлага солилцох асуудлыг ч тусгасан. Яамны зүгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын судлаачид болон төсөлд шаардагдах овор ихтэй, зарим нэг буцах магадлалтай материал, тоног төхөөрөмжийн асуудлыг гаалийн татвараас чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлэх юм.  

Төслийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгах зорилт  тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан