Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс усны үнэ нэмэгдэнэ

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж,  Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэрийн дагуу энэ  сарын 15 буюу өнөөдрөөс усны үнэ нэмэгдэх гэж байна. Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна.  Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм. Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф  60 мөнгөнөөс  1.5 төгрөг байхаар тогтсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан