Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүрьеэгийн тархалтын судалгаа хийж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хийгдэж буй хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хорооны хүн ам хамрагдахаар сонгогдсон.  Энэхүү судалгаанд Сонгинохайрхан дүүргээс 6500 хүн хамрагдах бөгөөд 10 дугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжилнэ.

Сүрьеэгийн тархалтын судалгаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд энэ сарын 24-27-ны өдрүүдэд тандалтын судалгаа хийгдэж, нийт 600  иргэнийг хамруулжээ. Судалгааны үеэр  ХӨСҮТ-ийн судалгааны баг  хүн амыг бүртгэж, сүрьеэгийн асуумж авах, өндөр, жин даралтыг үзэх, рентгэн зураг, цэрний шинжилгээ зэргийг авч иргэдэд цогц үйлчилгээг үзүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан