Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дипломат болон албан паспорт эзэмшигчид Кувейт руу визгүй зорчино

Монгол Улсын болон Кувейт Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд зургаан сарын хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой боллоо.

Эль-Кувейт хотноо өнгөрсөн оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталснаа Кувейтийн тал манайд энэ сарын 21-ний өдөр мэдэгдсэн байна. Мөн хэлэлцээр нь түүний заалтын дагуу мөн өдрөөс хүчин төгөлдөр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан