Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд, Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.

“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм.

Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


0 Сэтгэгдэл
Eronhii said ediin zasgaa bodmoor umdaa IIM ih horongiig shalgah n"ATG-iin zov baimaar
yurunkhii said geed tenegteed baigaa nukhurt altankhuyagt khariutslagataigaar medegdej baina zail chi yurunkhii saidiin suudlaas
iim erguug yaj zailuulah be ard tumeen
Butehgui gar aaa, eniig yaaj zailuulval boloh veee. uls ornii hugjliig bur 10 jileer hoishluulchlaa shuu gulug chiini
Hezee boltol gal togoonii heruultei bhiin be, alb
nvvrsnii vniig buulgah bol ta nart yamar ch asuudal bish blgvde.ard irged bid shatriin hvlegnvvd ta nariin humsnii vzvvreer bidnii amidral shiidegdej bna.
s.h.a.a.d.a.g yarihaas oor ym bhguu.tomor zam gazar omchloh tuhai huuli ntr gd joohon ewgvitsen bgaa odoo joohon yumaar ard irgedee huurah gj bnauu chi.
vheech har ***** iim um yrij ywhaasaa ichdeggvi um bhdaa neeree tsairtsan luiwar chin ichihgvildee
AJILGUI TUR BUTELGUI SAID URAGSHLADAGGUI XUGJIL BUURDAGGUI INFLYATSI UNEGUI TUGRUG BAGASDAGGUI UR ZEEL... Mongolchuudaas uur ulsad iimerxuu baival xediinee zasag n ogtsorox bolson doo. XETERXII TAIVAN yumdaa.
Луйварчид луйварчидаа л өмгөөлж хамгаална шүү дээ. Учир нь тэд сүлбээтэй.
Луйварчид луйварчидаа л өмгөөлж хамгаална шүү дээ. Учир нь тэд сүлбээтэй.
yamar ch uls ornii udirdagchid hugjliin tuluu mun ard irgediinhee eruul saruul orchnii tuluu bdag btal nuguu l nuursee yarisaar ...
hari ornii hun shig sanagdlaa heniig ch shalgaj bolno shuu dee
Iim erunhii saidtai bgaadaa gutarch bna huurhiiduu
Хамгийн их уншсан