Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүхийг Төв аймагт саатуулж байна

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг шалтгаанаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг саатуулан шалгаж эхэлжээ. 

АТГ-аас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар өмнө мэдээлж байсан. Харин өнгөрч мягмар гариг буюу долугаар сарын 29-ны өдөр Л.Гансүх нарын гурван хүнийг саатуулж, Төв аймагт цагдан хорьж эхэлжээ. 

Уг албадан саатуулах ажиллагаа болон, хэргийн мөрдлөгийн явцын талаар аль аль талууд одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.

0 Сэтгэгдэл
АТГ сайн ажиллаж байна,
Хамгийн их уншсан