Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Галзуу хулгана тоглоомын эвдрэлийн үеэр хүн бэртээгүй гэв

Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ) -д долдугаар сарын 24-ны өдөр “Галзуу хулгана” тоглоомонд гарсан эвдрэлийн талаар НМХГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Паркийн дөрвөн замт тоглоомонд осол гарлаа гэх мэдээллийн дагуу НМХГ-ын улсын байцаагч О.Сүнжидмаа шалгалт хийжээ. Энэ үеэр тоглоомын тоормос, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсан байжээ. Мөн тоног төхөөрөмжийн өдөр тутмын ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалтыг хийж гүйцэтгээгүй, цуваа машины суудлыг бэхлэх буюу сөхөх хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн бэхэлгээний боолтны хэсэг сэтэрсэн зөрчил гарчээ.

НМХГ дэд дарга М.Баасандорж, “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ослын үеэр хүн бэртсэн гэсэн ташаа мэдээлэл гарсан. Галзуу хулганы эвдрэлийн үеэр хүн бэртэж, гэмтээгүй. Бид наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ҮСАХ-д 14 хоногийн хугацаатай шалгалт хийнэ. Оператор болон үйлчилгээний ажилтан нь өдөр тутмын сургалтанд хамрагдсан, ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан