Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөлийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажил маргааш эхэлнэ. Ингэхдээ иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авах юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын  http://www.umch.ub.gov.mn/alert.html  гэсэн хаягаар орж газар өмчлөх хүсэлтээ илгээн, бүртгүүлнэ.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Бор Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан