Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний “ХЭМНЭЛ” тун удахгүй

Яагаад Монголд болдог парти арга хэмжээнүүд гадаад нэртэй, гадаад хөтөлбөрүүд нь заавал гадны партиг дуурайсан байх ёстой гэж. Монголын үндэсний урлаг орчин үеийн залуусын шийдэлд хэрэхгүй байна уу? Үгүй юмаа Монголын үндэсний урлаг орчин үеийн электро хэмнэлтэй нэгдэж улам боловсронгуй болоолоод байна. Тиймээс бид энэ удаа Монголын хамгийн анхны үндэсний хэв маяг агуулсан залуучуудын доргио партиг бид бүхэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүгээрээ ч онцлог... Яагаад монгол нэртэй парти яагаад байж болохгүй гэж. Яагаад бид Монгол урлагаа залуучууддаа болон гадаадын жуулчдад танилцуулж болохгүй гэж... Тиймээс л бид нэгэн түүх бичих гэж нэгдээд байна.

  Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна. Шоунд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар”бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна. Мөн “Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх аж. Үдэшлэгийн үеэр коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно. Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ долдугаар сарын 28-нд “Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн хурлаар зохион байгуулагчид нь хүргэх юм. Зохион байгуулагч M2B project, ҮДБЭЧ, Тэнгис кино театр үдэшлэгийн эхний 100 зочдыг коктейлиор дайлж, Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяа, Ц.Солонго нар хөрөг зураг зурж, Монгол уран бичлэг бичин Үндэсний хэмнэлд нэгдэж үндэсний урлагийг шоунд ирсэн залууст түгээх гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан