Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сьерра-Леонд ”Эбола” өвчин дэгдэж олон хүний амь авч байна

Баруун Африкийн Гвиней, Либери болон Сьерра-Леон улс руу онцын шаардлагагүйгээр явахгүй байхыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв анхаарууллаа. Эдгээр улсад үхэлд хүргэх аюултай “эбола” вирусын халдвар тархаад байгаа юм.

Урьд өмнө нь дэлхийн түүхэнд үүн шиг “аюултай" вирус тархаж байгаагүй ажээ.

Энэ вирусын тархалтыг дарахын тулд Африкийн бүс нутаг руу явах гэж байгаа эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдад өвчтнүүдийн хөлс, цусанд хүрэхээс зайлсхийхийг тус төв зөвлөж байна.

 “Эбола”-гаар хэдийн хэтэрхий олон хүн амь насаа алдсан байна гэж тус төвийн захирал Том Фриден мэдэгдсэн юм.

Африкийн энэ гурван улс руу онцын шаардлагагүйгээр явахгүй байхыг Франц болон Германы Гадаад харилцааны сайд нар өчигдөр ард иргэддээ мөн анхааруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан