Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд хууль зөрчиж, АТГ-т дуудагдлаа

Долдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас  баривчлан Төв аймгийн Цагдан хорих байранд саатуулсан билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд энэ баривчилгааг хууль бус хэлмэгдүүлэлт гэж үзэн өчигдөр албан ёсоор мэдэгдэл гаргасан. Тэрээр мэдэгдэлдээ “Ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн.  Ерөнхий сайд мэдэгдэл гаргасан даруйдаа Хууль зүйн сайдыг дагуулан Төв аймгийн цагдан хорих төвд очин өөрийн зөвлөх Л.Гансүхтэй шоронгийн даргын өрөөнд уулзсан аж. Түүний энэ үйлдэл нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.2.4-ийг зөрчсөн гэж АТГ-аас үзэж буй юм. Энэ талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийлээ. АТГ-ын удирдлагууд сүүлийн хэдэн өдөр тус байгууллагын нэр хүндэд халдсан худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж шахалт дарамт үзүүлэх нь хэрээс хэтэрч байгааг хэлээд Ерөнхий сайд хууль зөрчин өөрийн зөвлөхтэй уулзсан гэв. Ерөнхий сайд өөрийн зөвлөхтэй уулзах хүсэлтэй АТГ-т илгээсэн ч энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчиж байгаа гэдгийг хэргийг хариуцагч комиссар Д.Золжаргал албан бичгээр илгээсэн ч үүнийг үл тоон сэжигтэн Л.Гансүхтэй хоёр цаг орчим уулзсан гэнэ. Тиймээс АТГ Ерөнхий сайдын энэ үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж үзэж, Ерөнхий сайдаас мэдүүлэг авна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
gemt hun gelbelzene gedeg baih aa. Gemtei bolood l ingej sandarch baigaa. Tiimees turiin undur alban tushaaltnii deer huuli baidag gedegiig saitar mederuul. Shuuh shudarga gedegiig mederuul
Яамайдаа таминь эзэнгүй айлд орсон хулгайчуудтай адил улс орныг минь түйвээж баялаг сан хөмөргийг нь хоослоод ард түмнийг нь ядууруулж татвараар дарамтлан дээрээс нь дэвсэлж байхад эх орноо гэсэн шудрага хүмүүс байдаг л юм байна гэж бодож сууна.Төрийн хулгайчууд их хулгайлж дээрэмдлээ одоо эргүүлж авах цаг ойртсоор!!Тэр Тэмүүжин хэмээгч урвагчийг бүүр хорьж байгаад ял өгөх хэрэгтэй.Ерөнхийлөгч угаасаа дандаа үл бүтэх хүмүүсийг санаатайгаар өмөөрдөг.Одоо өмөөрсөн бологныг нь хатуу шалгах хэрэгтэйл байх.Алуурчин өршөөхөөс өөр ажилгүй чавганц царайтыг.
gemt hun gelbelzen gedeg vg bdag sandraad ih notoi l bn da hoorhi
Маш зөв.АТГ маш сайн ажилласан.төр засаг байдаг гэдгийг мэдүүлэв
Altanhuyag yamar ih sandaraa ve? yamar hurdan ergej ochoo ve? huulia zirchuud ain? sain shalgah hereg garlaa da.
зөвшдээ !аль хэдийн тэгэх байсийм?ерөнхийлөгч нь бас тэгж ирэх юм биш биз?
Ern ene altanhuyag gej huniig ger bul hamaatan sadan ter ohin hurgen bugdiign horij baigaad shalgah heregtei shuu dee mash Olon heregtei oroocoldchood zugeer baigaad baidagn yamar uchir bnaa
ямар нэг нотой болоод л ингэтлээ сандарч байгаа байхаа
***** shuud tsaaz*****
Yamar ih sandarch bnaa
гохин гохин муусайн юмнууд дураараа идэж уугаад байж болно гэж бодоо юу муу новшнууд хохчин шоронд нь хатаа
Хамгийн их уншсан