Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар Булган аймагт хуралдав

Засгийн газар өнөөдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдлаа.

Хуралдаан 10 цагт эхэлж, Автозамын барилгын ажлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Хөдөөгийн хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний тухай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай, Мэргэжлийн чиг баримжааг эрчимжүүлэх тухай зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Мөн "Сумын төвийн шинэчлэл" төслийн хэрэгжилт, Зарим аймгийн дулаан хангамжийн шинэчлэл, тулгамдаж буй асуудал гэсэн хоёр асуудлаар холбогдох сайд нар танилцуулга хийв. юм. Засгийн газар ийнхүү Булган аймгийн Хутаг өндөр суманд иргэдэд нээлттэй хуралдав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан