Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2018 оны ДАШТ-ийг зохион байгуулахад Орост Хятад тусална

Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа “2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад ОХУ-д Хятад улс тусална” гэжээ.

Хятадын баг шигшээд үлдэх эсэхээс үл хамааран ОХУ-ыг ДАШТ-ийг зохион байгуулахад бид туслах болно гэж Си Зиньпин хэлсэн байна.

“Бразил-2014” хөл бөмбөгийн ДАШТ дууссаны дараа 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ хүлээн авсан юм. Энэ эрхийг албан ёсоор шилжүүлэх бэлгэдлийн ёслолд Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф, Олон улсын хөл бөмбөгийн холбоодын холбооны тэргүүн Жозеф Блаттер, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцжээ.

 2018 оны ДАШТ Оросын 11 хотод зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-ны хооронд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан