Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны наймдугаар сарын 5-ны өдөр
Гэрээний нэр , дугаар: “Багануур” ХК-д харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, СШУ № БНХК 2014-04-01

“Багануур” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Багануур ХК-д харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичиг /болон нэмэлт хувь/-ийн иж бүрдэл бүрийг нь албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр  Худалдаа хөгжлийн банкны 499031495 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 хороо Үйлдвэрийн хэсэг Багануур ХК-ийн байр 201 тоот өрөө хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 09 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийг ажлын өдөр, ажлын цагаар хаяг № 1-ээс худалдан авах ба тендертэй холбогдолтой мэдээллийг хаяг № 2-оос авч болно.

Хаяг № 1: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг.
“Багануур” ХК-ийн төлөөлөгчийн байр. Төлөөлөгч Р.Энхбаатар Утас 70157719, 99098715, 99023137, Факс 70157719

Хаяг № 2: Улаанбаатар хот, Багануур дүүрэг,
3 хороо Үйлдвэрийн хэсэг Багануур ХК-ийн байр 201 тоот өрөө  Хуулийн зөвлөх  Д.Ганчимэг, Утас: 7021-0637 Дотуур утас-1067

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан