Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийх ажил 94 хувийн биелэлттэй байна

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд бүх аймагт ажиллан орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж төр, засгийн бодлого, шийдвэр, зорилтын талаар мэдээлэн, тэдний санал, хүсэлтийг сонсч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж байсан билээ. Ерөнхий сайдын томилолтын мөрөөр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Сайдын танилцуулгаас үзвэл 120 заалт бүхий төлөвлөгөөний 113 нь бүрэн хэрэгжсэн байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Даян, Улаан-Уулын хилийн боомтоос Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу 1.5 тэрбум төгрөгөөр босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлжээ.
Мөн Улиастай-Доной чиглэлийн 35 км, Хатгал-Мөрөн, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Арвайхээр хотын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөхөд шаардагдах гурван тэрбум төгрөгийн ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан