Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр улс хэрэлдэхэд гурав дахь нь хождог

Ийм дүгнэлтийг Өрнөдийн төдийгүй Оросын шинжээчид хийгээд байна. Хожиж байгаа гурав дахь улс нь Хятад. Украиныг тойрсон ээдрээнээс үүдэлтэйгээр Европын холбоо, АНУ нь Оросын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээг ар араас нь авч байна. Ийм тохиолдолд оросууд газрын тос, шатдаг хий гэсэн гол бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайхын эрхэнд хамгийн түрүүнд Хятад руу харж байгаа нь ойлгомжтой. Иймдээ ч Хятад Орос хоёр 400 тэрбум ам.долларын шатдаг хийг 30 жилийн турш нийлүүлэх гэрээ байгуулж дуулиан тарьсан. Орос энэ гэрээ түүхэнд хэзээ ч байгаагүй харилцан ашигтай гэсэн ч зарим шинжээчид ч Европын холбоо хориг арга хэмжээ авахаас урьтан шатдаг хийгээ бараг үнэгүй шахуу нийлүүлсэн, асар их алдагдалтай гэрээ гэж дүгнэсэн. Ямар ч байсан энэ гэрээнээс хамгийн  их хожсон тал нь Хятад гэдэгтэй бүгд санал нийлж байгаа.
АНУ олон улсан тавцанд Оросыг ганцаардуулах, түншгүй болгох гэсэндээ Хятадтай хоршихыг янз бүрээр хичээж байна. Мэдээж Хятадууд Орос гэсэн стратегийн том түншээ ганцаардуулж, Өрнөдийн талыг баримтлахын төлөө багагүй зүйл нэхэх нь ойлгомжтой. Энд америкчууд олон зүйл амлан нэлээд нухацтай сэм хэлэлцээ явуулж байгаа тухай яриа тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл “Манай талд орвол чамайг ингэж шүүмжлэхгүй, тийм гэрээ байгуулна, тийм захиалга өгнө” гээд л яриад байна гэсэн үг. Оросыг ганцаардууллаа гээд Америкт ашигтай байж болох ч энд мөн хамгийн их хожиж байгаа улс нь Хятад гэдэгтэй хэн ч маргахгүй.

Ийнхүү Хятад нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан Өрнөдийн дарамт шахалтыг ил цагаан эсэргүүцэхгүй ч мөн адил ил цагаан зөвшөөрөхгүйн дээр Оростой найрсаг харилцаатай хэвээр явж байна. Өөрөөр хэлбэл яг голыг нь олоод бариад явж чадаж байгаа.
Тиймээс Орос ба Европын холбоо, АНУ гэсэн сөргөлдөөн, үйл ойлголцол хэдий чинээ удаан үргэлжилнэ тэр хэмжээгээр Хятад хүчирхэгжинэ гэж шинжээчид үзжээ. Ингээд ч зогсохгүй Украйныг тойрсон сөргөлдөөн жил тойрон үргэлжлээд дуусах үед Хятад нь АНУ, Оростой энэ зэргэцсэн улс төрийн нөлөөтэй болно гэж тооцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан